Дархан-Уул аймгийн хэмжээнд насанд хүрсэн 133 иргэн, 1099 хүүхэд үзлэг, шинжилгээ оношилгоонд хамрагдаад байна

Монгол Улсын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо"-нд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 104.969 хүн ам харагдах юм. Үүнээс насанд хүрсэн буюу 18 дээш 4 насны бүлгийн /18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш / 67307 иргэд, 0-5, 6-17 насны 2 бүлгийн 37662 хүүхэд байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт насанд хүрсэн /18-аас дээш нас/ 133  иргэн, 1099 хүүхэд /0-17нас/ үзлэг, шинжилгээ оношилгоонд хамрагдаад байна.

“Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо"-ны зохион байгуулалтын үйл ажиллагааны хүрээнд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд болох Нэгдсэн эмнэлгийн "Эрүүл мэндийн дэмжих төв", Хувийн хэвшлийн Буянтай, Цээнэ, Саран элит, Нүүдэлчин гэсэн 4 эмнэлэгт 4 насны бүлгээр /18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш / иргэдийг харин Өрхийн 5, сумын 3 эрүүл мэндийн төвд 0-5, 6-17 гэсэн 2 насны багцаар үзлэг оношилгоонд хамруулж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.