Л.Халтар сайдын буруу шийдвэр Замын-Үүдийнхнийг тэмцэлд дуудав уу
Замын-Үүдийнхэн ирэхээр Л.Халтар сайд уур, уцаартай болчихдог гэж сүүлийн үед ярих болсон. Үнэндээ Замын-Үүдийнхний амьдралыг тэр орвонгоор нь эргүүлсэн нөхдүүдийн нэг гэдгийг тэдний зүгээс баримттайгаар тайлбарлан хэлдэг. Тийм ч учраас дандаа чихнээс нь хонх уядаг ч биз. Өчигдөр Замын-Үүдийн тээвэрчид төв талбайд ирж нэгдээд дараа нь АТГ-т хэд хэдэн компанийг шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн.
 
Тээвэрчдийн зүгээс “Амьдрах аргагүй боллоо. Зарим нь банканд байраа, машинаа алдаж байна. Амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Ийм учраас одоо тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгохоос өөр аргагүй боллоо” гэсэн юм.
 
Гадаа төв талбайд ийм үйл явц өрнөж байхтай зэрэгцээд төрийн ордонд мөн л Л.Халтар сайдын асуудал яригдаж байв. УИХ-ын чуулганы өчигдрийн буюу 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байсан. Энэ үеэр Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн Г.Дамдинням “Дарханы замаар явж буй иргэд, ААН-ийн хөрөнгөнд учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ. Энэ шалгуулах ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад байгаа юм бэ. Өдөр тутамд тэр замаар яьж байгаа хүмүүс хохирч байна.
 
Энэ хохирлын үндсийг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийлгэж байгаа 2, 4 багцыг хийх ёстой Хятадын нэг бүтэлгүй компани тавьсан. Үнэлгээний хороог АТГ-т шалгуул гэдэг хүсэлтийг 3 удаа тавьсан ч 3 удаа татгалзсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг биз дээ. Тийм байтал та яагаад тойрч зугтаагаад байгаа юм” гэсэн.
Г.Дамдинням гишүүний зөв гэдгийг гишүүдээс гадна захын хүн ч хэлэх биз.
 
Гэтэл Л.Халтар сайд бүр нэг хэрүүлч авгай аятай “Тийм ээ, танаас ирсэн. Яам үүнийгээ АТГ-т өг гэж. Цаад утгаараа яам Азийн хөгжлийн банкийг  АТГ-т өгөхтэй агаар нэг болчхоод байгаа юм” Азийн хөгжлийн банк, хамтраад шалгаруулсан тендерийнхээ байгууллагыг өгөх нь таатай зүйл биш. Яам өгөх нь ёс зүйтэй асуудал биш, Ажлын хэсэг өгч болно...” гэж өөрөөсөө булзааруулж Азийн хөгжлийн банкийг шалгуулах гэлээ гэсэн өнгө аястай юм ярив.
 
Буруутай л бол хэнбугай ч байсан шалгуулах л болно. Үнэндээ бүтэл муутай энэ сайд “Чингэлэг тээвэр” нэрээр Хятад эзэнтэй хэдхээн компанийн эрх ашгийн тулд үйлчилж байгаа гэдгийг Замын-Үүдийнхэн баримттайгаар хэлсээр байгаа ч эрх баригчид ёстой нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргаж байгаа учраас Засгийн тэргүүнийг Л.Халтар сайдтай халаас нэгтэй гэж хардаж бауйгаа ч тэд хэлж байсан юм.
 
Товчхондоо бол төр нь ард иргэдийнхээ ажлыг булааж авчхаад байгаа учраас Замын-Үүдийн тээвэрчид тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлэх ажлыг гардаж хийсэн Л.Халтар сайд болон Авто тээврийн Үндэсний төвийн хэдэн маапаантай нөхдийн эсрэг тэмцэхээр иржээ.
 
Тэгээд ч хүүхдийнхээ идэх талхыг булаалгасан эцэг эхчүүд, байр машинаа банкны өрөнд алдаж байгаа иргэд тэмцэхээс ч аргагүй юм.
 
Уг нь бол энэ асуудлыг шийдчих хугацаа, гарц гаргалгаа байгаа ч эрх баригчдын зүгээс үл тоож байгаа учраас Замын-Үүдийнхэн 7000 гаруй хүний эрх ашгийн үүднээс тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгохоор болж буй бололтой.
ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-05-09 00:45:39
    энэ хүний гутлыг өмсөөд явсан газраар яваад юу туулж байгааг мэдрээд дараа нь гоншигноцгоо. Хөзөр тоглохоо боль. өөр газар очиж ажилла
  • зочин 2022-05-07 02:14:36
    Хаа сайгүй том үнэ хэлчихээд хөзөр тоглоод суудаг залхуу хүмүүс олширчихсон.Тээврийг олон нийтийн компаниудад хариуцуулж хувийн тээвэрийг хорь.
  • зочин 2022-05-06 21:37:11
    өөр газар очоод тээвэр хий. төр ажлаа зохицуулж байна. Та нарыг Замын үүдтэй уяагүй. Бүү давар.Хилийн хоригийг манай улс гаргаагүй. тэнэг зан гаргахаа боль.