Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ

Монгол Улсын хэмжээнд 2022 оны I ээлжийн цэрэг татлага эхэлсэн. Тэгвэл нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна. Өнгөрсөн хоёр жилд коронавирусийн цар тахлын улмаас нийслэлд цэрэг татлага явагдаагүй.

Энэ жилийн хувьд цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна. Мөн иргэдийг зөвхөн хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги, салбаруудын хугацаат цэргийн албанд татах юм.

Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:

  • Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль

  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль

  • Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль

  • Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль

  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль

  • Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль

 Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхжаргал 2022-05-09 13:13:36
    2 жил татаагүй ч гэх шиг. Битгий худлаа бичээд бай