Явган хүний зам хааж байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Шангри-Ла худалдааны төвийн хажууд иргэд дур мэдэн шөнийн цагаар түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байрлуулжээ. ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан тул Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд тухайн иргэнтэй уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулсны үндсэн дээр тус иргэн ТҮЦ-ээ өчигдөр орой нүүлгэн шилжүүллээ.

ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулснаас гадна автомашины үзэгдэх орчныг хязгаарлажээ. Мөн замын эсрэг талаас цахилгаан татсан нь аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг бүхий л байдлаар дэмжин ажиллахыг эрмэлзэж буй. Гэхдээ холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөх, иргэдэд хор уршиг учруулахгүй байх зүй ёсны шаардлагыг тавьж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.