Л.Халтар: Гүйцэтгэгч компанийн буруугаас осол болсон тохиолдолд иргэд хохирлыг нэхэмжлэх бүрэн эрхтэй

 Хаврын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.  

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Түр зам дээр гарч байгаа ослын тухайд гүйцэтгэгч компани хариуцна гэсэн олон улсын гэрээний заалт байдаг. Иймд Тээврийн цагдаагийн албатай хамтран 2 болон 4 дүгээр багцын түр замд цагдаагийн пост ажиллуулж байна. Гүйцэтгэгч нарт нэг л шаардлага тавьж байгаа. Энэ нь түр зам дээр техникийн бүрэн бүтэн байдал болон хурд хэтрүүлснээс бусад шалтгааны улмаас /чанаргүй замын улмаас/ болж гарсан осол аваарын хохирлыг гүйцэтгэгч компани бүрэн хариуцна гэсэн шаадлагыг тавьж гэрээндээ оруулсан байгаа. Иргэд түр замаар зорчих явцад гарсан ослыг Тээврийн цагдаагийн албаар баталгаажуулан гүйцэтгэгч компанийн буруугаас болсон тохиолдолд хохирлыг нэхэмжлэх бүрэн эрхтэй. 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.