Номын худалдаачид шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан 58 худалдаачин тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр  “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг Сүхбаатар дүүргийн 8-р хороо Багшийн хөгжлийн ордны ар талд барьж, номын худалдаачдад хүлээлгэж өгсөн.

Тус худалдааны төв нь 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгааны асуудлыг ердийнхөөс 5 дахин хэмнэлттэйгээр шийдэж өгсөн гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан. Харин худалдаачид байрны ашиглалтын төлбөрөө өөрсдөө төлж, гаднах талбайгаа тохижуулахаар болсон юм. Энэхүү худалдааны төвд хуучны ховор номуудыг зарж байгаа төдийгүй ажлын байр дулаахан, тохилог учир үйлчлүүлэгчид ам сайтай байгаа гэдгийг худалдаачид хэлж байлаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • алтаа 2014-12-09 01:03:56
    номын худалдаачид сайхан байртай болсон байна. харин сургуулийн хичээлийн шинэ номыг бөөндөж аваад шаглаж зарахаа болиочээ. 2500 төгрөгний сурах бичгийг 5000- ...
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-08 04:34:03
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.57
    Мэдэгдсэн Хариулах