Хөвсгөлийн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд шинээр авто зам тавих тул түр маршрутаар зорчуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Хөвсгөл дэд төслийн хүрээнд баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, долоон байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна.

Үүнтэй холбоотойг түр замын маршрут:

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.5 км авто зам;
  • Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км авто зам гээд нийт 37.5 км авто замын барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд уг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зохицуулалттайгаар зорчуулах болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
b1 Хөвсгөлийн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд ирэх сарын 15-аас шинээр авто зам тавих тул түр маршрутаар зорчуулна
b2 Хөвсгөлийн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд ирэх сарын 15-аас шинээр авто зам тавих тул түр маршрутаар зорчуулна
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.