Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсоны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын тээвэрлэлт сэргэж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dr. Aditya 2022-05-23 15:26:16
    Хэрэв та одоо бидэнтэй холбоо барина уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM AMOUNT: $ 780,000.00