Т.Энхжаргал: Азийн аваргын алтан медаль бол зөвхөн эхлэл
Дугуйн спортын ОУХМ Тvвшинжаргалын Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр Монголын дугуйн спортын тvvхэнд шинэ хуудас нэмж, Энэтхэгийн Нью Дели хотод болсон 2013 оны Азийн АШТ-ээс 56 жил хvсэн хvлээсэн алтан медаль хvртсэн юм.
 
-Ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
 
 -Удахгvй БНХАУ-д дугуйн олон өдрийн уралдаан болно. Би уг нь оролцохоор бэлтгэж байсан л даа. Гэхдээ энэ удаа өнжиж, ирэх хоёрдугаар сард болох ААШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа vргэлжлvvлж байна.
 
 -ААШТ-д арай илvv анхаарч байна уу?
 
-Тэгж ойлгож болно. Энэ удаагийн ААШТ-ээс алтан медаль хvртвэл 2016 оны олимпийн наадмын эрхийг шууд хvртэх юм. Тийм болохоор энэ тэмцээнд илvv анхаарал хандуулах нь ойлгомжтой.
 
-Өнгөрсөн тавдугаар сард ААШТ-ээс хvртсэн хvрэл медаль олимпийн эрхийн оноонд нөлөөлөх vv?
 
-Багахан хэмжээгээр л нөлөөлнө.
 
-Бэлтгэл сургуулилалтаа гадаа хийж байна уу?
 
-Тэгэхээс өөр арга байхгvй. Манай дугуйчид бэлтгэл сургуулилалтаа гурваас аравдугаар сар хvртэлх долоон сарын хугацаанд засмал зам дээр хийдэг. Харин хэд хоногийн өмнөөс дотор зааланд хvчний бэлтгэл хийж эхэлсэн.
 
 -Ингэхэд та дугуйн спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
 
 -Дугуйн спортоор хичээллээд яг хоёр жил гаруй болж байна. Өмнө нь триатлон, усан спортоор хичээллэдэг байсан. 16 настайдаа Н.Наранбат багшийн шавь болж, триатлоноор хоёр жил орчим хичээллэсэн юм. Улмаар 2010 онд Сингапурт болсон өсвөр vеийнхний олимпийн анхдугаар наадмын эрх авсан. Хэдийгээр том амжилт vзvvлээгvй ч Азийн АШТ-нд тавдугаар байр эзэлж, Хvvхдийн олимпод оролцох эрх авч байсан. Тvvнээс хойш хэсэг хугацаанд спортоос хөндийрөөд бэлтгэлээ орхисон доо.
 
 -Хэдэн жил?
 
-Бараг хоёр жил орчим байх аа. Спортоо орхихоор санаа шулуудаад байтал дугуйн спортын ОУХМ Б.Болд-Эрдэнэ ах над руу залгасан. “Чи дугуйн спортоор хичээллэх vv” гэж асуухаар нь зөвшөөрч, Т.Даваатогтох багшийн шавь болсон. Тэгсэн багш маань нэг өдөр “За, Энхжаргал аа, чи энэ спортоор тууштай хичээллээд амжилт гаргаж чадах уу. Би чамайг маш өндөр тvвшинд бэлтгэж чадна. Тив дэлхий, бvр олимпийн аварга болгож чадна” гэсэн. Тухайн vед багшийн ярьсан нь инээдтэй, биелэшгvй, мөрөөдөл мэт санагдаж билээ. Надад ААШТ, олон улсын тэмцээн бvv хэл УАШТ-д тvрvvлэх нь vнэхээр хол санагдаж байсан.
 
Гэхдээ багш маань надад анхнаасаа маш их итгэл vзvvлсэн. Миний багшид тамирчин, спортын хvнд байх ёстой нэг гайхамшигтай чанар байдаг. Нэг нууц дэлгэхэд багш намайг анх хараад их голж байсан гэсэн.
 
-Юу гэж?
 
-Туранхай, намхан энэ охин амжилт гаргах болов уу гэж бодсон гэдэг. Намайг дагуулж Өвөрхангай, Дарханы замд өдөр бvр бэлтгэл хийлгэдэг байлаа. Тэгээд “Бэлтгэлийн ачаалал даах чадвартай, их махруу хvvхэд байна. Ерөөсөө энэ хvvхдийг шавиа болгоё” гэж бодсон юм билээ. Би Даваатогтох багшийн унаган шавь. Vvгээрээ их бахархдаг.
 
-Триатлон бол усанд сэлэлт, гvйлт, дугуйн спортын нийлбэр. Усан спортоор хичээллэхэд хэвтээ байрлалаар өөрийнхөө бие эрхтэнд ачаалал өгдөг. Харин дугуйн спортоор хагас босоо байрлалаар хичээллэдэг. Хэвтээ байрлалаас хагас босоо, босоо байрлалд шилжих, их хэцvv байсан. Триатлон тамирчин хvнээс дасан зохицох чадвар их шаарддагаараа бусад спортоос онцлогтой. Их юм сурлаа. Цаашид ч суралцах зvйл олон. Эмэгтэй хvнд дугуйн спорт маш хэцvv. Ядаж л байгалиасаа гэх юм уу даа техниктэй харьцах чадвар тааруу байдаг. Мөн холын бэлтгэл их хийдэг. Бид өдөрт дунджаар 100-150 км замд бэлтгэл хийж байна. Ийм бэлтгэлийн vед хамтрагч байх хэрэгтэй. Ганцаараа холын бэлтгэлд гарах vнэхээр хvндрэлтэй.
 
-Цуваа болон бөөн гараатай уралдаан ямар ялгаатай вэ?
 
-Цуваа гараатай уралдаанд дан ганц өөрийнхөө хvчээр уралддаг. Тамирчид гараанаас нэг, нэг минутын зайтай гарч уралддаг болохоор хvний салхинд сууж амарна, хvчээ нөөж байгаад хvчээ шавхах ойлголт vгvй. Харин бөөн гараатай уралдаанд толгойгоо сайн ажиллуулж чадвал тавин хувийн хvчээр амжилт vзvvлж болно. Ингэхийн тулд тамирчин хvнд маш их туршлага хэрэгтэй.
 
 
-Инчёны Азийн наад­маас таныг нэг юм дуулгана хэмээн олон хvн харж байсан?
 
-Тэмцээний өмнөх сорил, бэлтгэлийн vр дvнгээс харж байхад медаль хvртэх боломжтой байсан. Гэхдээ бvх зvйл миний хvссэнээр болох биш. Саяын ялагдал багш бид хоёрт их зvйл ойлгуулсан. Хvн алдаа л биз, нэг ялагдаа л биз. Тэгэхэд зарим хvн миний сэтгэл хvнд байгааг ойлгохын оронд хөндлөнгөөс ямар эвгvй зан гаргаж байна вэ.
 
-Таныг замаасаа гарахыг харсан. Уг нь толгойн хэсэгт явж байсан ч нэг мэдэхэд гарчихсан. Тэгэхэд яг юу болсон бэ?
 
-Би уралдааны явцад хоёр салаа замын наагуур нь, нэг ёсондоо буруу замаар ороод баларчихсан хvн. Уг нь зохион байгуулагчид уралдаан эхэлмэгц бvх замыг хааж, зөвхөн уралдах замын гарцыг л нээх ёстой. Гэвч сая тэгсэнгvй. Зөвхөн солонгосчуудад буруу өгч болохгvй. Би уралдааны өмнөх өдөр нь замтайгаа танилцсан хэрнээ буруугаар нь орчихсон.
 
 -Харамсалтай зvйл дахиад тохиолдохгvй байх болтугай. Таны дугуй их гоё юм билээ. Таны одоогийн дугуй хэр vнэтэй вэ?
 
-Намайг өнгөрсөн жилийн ДАШТ-д явахын өмнө “Бодь” группээс 10 мянган ам.долларын дугуй бэлэглэсэн юм. Энэ дашрамд “Бодь” группийн хамт олонд баярласнаа дахин илэрхийлмээр байна. Багш бид хоёр ААШТ-д оролцохын тулд бусад хөгжилтэй орны тамирчдаас дутахааргvй хэрэгсэл АНУ-аас захиж авч ирvvлсэн. Миний одоо унаж байгаа дугуй 5000, цуваанд зориулсан каск л гэхэд 500 ам.долларын vнэтэй. Багш маань энэ унадаг дугуйг надад авч өгөхийн тулд өөрийнхөө машиныг худалдсан. Мэргэжлийн дугуйчдын хэрэглэл материал гар утас шиг өдрөөс өдөрт өөрчлөгдөж шинэчлэгдэж байна.
 
-2016 оны олимпийн наадмын тухай юу хэлэх вэ?
 
-Энэ бол багш бид хоёрын урдаа тавьсан том зорилгын зөвхөн эхлэл. Магадгvй хvмvvс биднийг vvнээс цааш амжилт vзvvлэхгvй гэж бодож байж болох юм. Харин энэ бол зөвхөн эхлэл.
 
-Төр засгаас дугуйчдыг хэр харж vздэг вэ?
 
-Дугуйн спорт топ гэгддэг жvдо, чөлөөт бөх, боксын дэргэд хангамж, халамжаар хол дутуу. Харин гаргасан амжилт гэж яривал холгvй. Манай дугуйчид олон улсын тэмцээн уралдаанд өөрсдийн зардлаар оролцдог. Гэсэн ч топ спортуудаас дутахгvй амжилт гаргаж байна. Намайг Азийн аварга болоход улсаас 10 сая төгрөг өгсөн. Харин “ААШТ-ээс медаль авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгохгvй” гэсэн тогтоол энэ жил гарчихаж. Ингэж болохгvй биз дээ. Улс төсвөө хэмнэж болно. Гэхдээ спортыг алагчилж болохгvй. Би энэ тухайд их гомдолтой байгаа.
 
-Та Монголын дугуйчдын 50 гаруй жил хvлээсэн алтан медалийг өнгөрсөн жил авчирсан. Тэр мөчид юу бодогдсон бэ?
 
 -Vнэндээ өөрөө ч итгээгvй. Багш маань намайг бэлтгэл хийж байхдаа “Миний охин сайн байгаа. Хоёулаа ААШТ-ээс алтан медаль авна” гэж байсан. Тэгэхэд нь би нэг их баярлаж, догдлоогvй. Олон улсын тэмцээнд анх удаа оролцох гэж байхад чинь багш юун сvртэй юм бэ дээ гэж бодож байсан. Би багшдаа тэмцээн эхлэх гэж байхад “Багш аа, намайг ямар ч амжилт vзvvлсэн та битгий чамлаарай. Барианд орж ирэх vед хэддvгээр байрт шалгарсан байсан ч “Миний охин чадах бvхнээ гаргалаа. Өөрийгөө vнэхээр дайчилж, чадлаа. Чадахаараа уралдсан шvv” гэх vгийг л би танаас сонсмоор байна. Энэ л надад хангалттай” гэж хэлж байсан юм.
 
Тэгээд би барианд орж ирээд багшаасаа “Би сайн уралдсан уу” гэж асуусан. “Өө миний охин ёстой сайн уралдлаа” гэсэн. Тэр vг надад хангалттай байсан болохоор тvрvvлчихлээ, алтан медаль авчихлаа гэж бодоогvй. Тэгээд барианы зурвас руу эргээд харсан чинь манайхан бvгд баярлачихсан байсан. Хэдийгээр томчууд ч гэсэн яг хvvхэд шиг хөөрсөөр л. Гэхдээ тэр бvхнээс багшийнхаа тэгтлээ баярлаж байхыг харах л vнэхээр сайхан байсан.
 
 -Манайд зориулалтын дугуйн зам байддаггvй нь дутагдалтай санагддаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
 
-Бид аль болох эвдрэл, нvх багатай зам дээр бэлтгэл хийдэг. Манайд замын асуудал vнэхээр хэцvv. Тиймээс дугуйн зам vнэхээр хэрэгтэй байна. Дугуйн шинэ замтай болчихвол ганц би биш хvн бvр баярлана.
 
Өглөөний сонин
Ц.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine