Хятад соломоны арлуудад цэргийн бааз бариагүй

“Хятад улс Соломоны арлуудад цэргийн бааз байгуулах төслийг хэрэгжүүлэх ажилд оролцоогүй” хэмээн Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэнбинь мэдэгдэв. Хятад улс Соломоны арлуудад цэргийн бааз байгуулж байна гэх мэдээлэл нь өөрсдийн далд санаа зорилгодоо хөтлөгдөн, хэсэг бүлэг хүний зохиосон зохиомол хэрэг гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Дипломатчийн хэлснээр Хятад улс Соломоны арлуудтай тэнцүү, харилцан ашигтай харилцдаг гэв. Мөн хоёр орны хамтын ажиллагаа олон улсын эрх зүйн хэм хэмжээнд, туйлын ил тод гэдгийг онцолсон.

Баасан гарагт Цагаан ордон хэрвээ Хятад улс Соломоны арлуудтай байгуулсан аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний дагуу тус улсад Хятадын цэргийн байгууламжуудыг байршуулбал АНУ хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан. Мөн өдөр Америкийн төлөөлөгчид уг архипелагт айлчилсан. Үүнд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг, Номхон далайн бүсийг хариуцсан зохицуулагч Курт Кэмпбелл, Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Даниел Критенбринк, Пентагоны болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид оролцжээ.

 “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.