“Кансат-2022” сансрын технологийн үндэсний тэмцээн эхэллээ

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо.

Дэлхийн 20 гаруй улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Кансат тэмцээн нь залуу  зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжих зорилготой. Манай улсад 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тав дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС, Монголын сансрын технологийн холбоо ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй.

Тэмцээнд ХААИС, МУИС, ШУТИС, ҮБХИС, “Шинэ Монгол”, “Монгол Коосен” сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож байна. Багууд өнөөдрийн хэлэлцүүлгээс эхлэн оноогоо цуглуулж эхлэх юм.   

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.