Ж.Ганбаатар гишүүн төрийн эрхийг 200 сая төгрөгөөр авсан уу
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар БГД-ийн МАН-ын хорооны даргын албыг хашдаг нэгэн. Мань хүн мөнгөтэйн хэрээр БГД-ийн МАН-ыг базаж байгаа гэдэг нь тодорхой болж байна. Тэр дараагийн удаа буюу 2024 онд ч бүх шатны сонгуульд МАН-ыг ялуулж, төрийн эрхийг авна гэдгээ ч илэрхийлжээ.
 
Тодруулбал, түүний ярианы бичлэг нь ил болсон бөгөөд тухайн ярианд МАХН-аас БГД-ийн ИТХ-д сонгогдсон Э.Магнайбаярыг хэрхэн урвуулсан тухай яриа ажээ. Мань Ж.Ганбаатар Э.Магнайбаярыг өөрийн хүн болгохын тулд 500 сая төгрөг амалсан бөгөөд 200 саяыг нь өгчхөөд байхад өнөөх нь дахиад нэхээд байгаа аж. Түүнд нь бухимдсан Ж.Ганбаатар “сэтгэлээ онгойлгож” байгаа нь тэр бололтой юм.
 
Нэгэнт түүний ярианы бичлэг ил болсон учраас тагнуул болон бусад хууль, хяналтын байгууллага үүнийг нь шалгахад гэмгүй л болов уу.
 
Хэрвээ дээрх бичлэгийг хуулийнхан шалгаад, үнэн гэдгийг нотолбол Монгол Улсын Үндсэн хуулийн 3.2, Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэг бөгөөд энэ нь 12-20 жил хүртэл хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн байх нь.
 
Харамсалтай нь эрхэм гишүүн халдашгүй бүрэн эрхээр халхавчилж, эвлүүлэг гэх тайлбар өгчихнө гээд тоохгүй байгаа хэрэг үү.
 
Учир нь “Оргил”-ын гэгдэж явсан түүний хувьд угаасаа УИХ-ын гишүүн болсноор хууль, шүүхийн өмнө ч хариуцлага хүлээхээргүй “том” хүн болсон. Бүр эзэмшлийнх нь аж ахуйн нэгжүүд ч хууль зөрчсөн ч хэн ч тэдгээрийг нь зогсоож чадахгүй өнөөг хүрчхээд байгаа билээ.


Бичлэгийг энд дарж үзнэ үү.
 
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-04-20 04:15:14
    За даа их хурлын гишүүдийн дийлэнх нь энэ замаар явсан байлгүй
  • Shudraga irgen 2022-04-20 01:26:41
    Ene neg suumiisen nudtei hulhi gadnaas eldev heregtei hereggui baraa avchirch damlaj zarj bayajisniigaa yu gej bodood baigaa yum.
  • Зочин 2022-04-20 01:17:47
    Одоо ийм юмнуудыг л дахьж буу торт оруул монготэй хун гээд энэ нохор арай л оор харахад л нэг сонин юм яриад бдаг даа намаас хоох хэрэгтэй