Намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай
ДАВАА ГАРАГ /2022.04.18/
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт 
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
“Жанжин Д.Сүхбаатар” танхим
10.00 цагт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан
“Их Эзэн Чингис хаан” танхим

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

14.00 цагт 
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан
“Жанжин Д.Сүхбаатар” танхим
14.00 цагт Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
“Үндсэн хууль” танхим
14.00 цагт Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдийн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлага, албан хаагчидтай хийх уулзалт
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз
14.00 цагт Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
334 тоот өрөө
14.30 цагт Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
“Их засаг” танхим
ГУРАВ.НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ

12.30 цагт 

Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол

· Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол

“Их Эзэн Чингис хаан” танхим

ДӨРӨВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

12.00 цагт 

Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.