Л.Оюун-Эрдэнэ: Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдэд 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн.
 
Саяхан болсон жагсаалтай холбоотой 15 шаардлага, 200 гаруй санал иргэдээс ирсэн. Жагсагчдаас ирсэн саналын
-74 хувь нь үнийн өсөлт
-14 хувь нь төсвийн үргүй зардлыг бууруулах
-12 хувь нь цалин нэмэхтэй холбоотой шаардлага байна.

Ачаа тээврийн эргэлт болон бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед МУЗГ-аас стандарт бус арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Тиймээс Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, уг хуулийг яаралтай горимоор хэлэлцэн өнөөдөр баталлаа.

Хууль батлагдсанаар

- Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин үүслээ. Мөн шатахуун импортлох компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, валютын дэмжлэг үзүүлнэ. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. 

- Гурил махны үнийг тогтоон барих боломж бүрдсэн. Мөн нөөцөд байсан улаан буудайг ААН-үүдээс худалдаж авна. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулна.

-Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдэд 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Хүнсний ногоо, улаан буудай тариалах, зоорь агуулах барих зэрэг хүнсний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй ААН-үүдэд зээл олгож,  хүүгийн татаасыг төрөөс хариуцна.

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.