“Охид” арга хэмжээг зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран “Охид” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд болон энэ оны эхний 10 сарын байдлаар бэлгийн мөлжлөгт өртөж хохирсон хүүхдүүдийн судалгааг гаргаж, ерөнхий боловсролын хэд хэдэн сургууль,  АЗЭС, Найрамдал, Ертөнц, Галакси зэрэг нийт 12 сургуулийн өсвөр насны 1500 орчим охидын дунд “Бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх”, “Охидын нөхөн үржихүй, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Охин насаа хайрлая” сэдвээр сургалт уулзалт явуулсан байна.

Мөн хариуцсан нутаг дэвсгэрт байрлах асрамж, халамжийн төвүүд, сүм, хийд, нийтийн байр, Вьетнам засварын газруудад үзлэг, шалгалтыг зохион байгуулж, гэр орноосоо дайжсан, бусдад уруу татагдсан, биеэ үнэлж эрсдэлд орж болзошгүй насанд хүрээгүй охидыг илрүүлэх чиглэлээр ажилласан юм. Ингэж ажилласны үр дүнд дөрвөн насанд хүрээгүй охиныг илрүүлж, бүртгэл судалгаанд авч, ар гэр, асран хамгаалагч нартай нь уулзаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.

Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, насанд хүрээгүй хүмүүс ялангуяа өсвөр насны охидыг бэлгийн мөлжлөгт өртөж хохирохоос  урьдчилан сэргийлэх зорилготой юм.
 Г.Сүрэн
olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-08 00:22:21
    Явж явж 4-г л олоо юу, инээд хүргээд байгаарай, ажил хийсэн нэр зүүх гэж
    202.179.23.125
    Мэдэгдсэн Хариулах