Л.Оюун-Эрдэнэ сайд аа, ''Чингис хааны музей''-г барьсан хурдаар хүүхдийн цэцэрлэг барья
XXI зуун эхлээд 20 гаруй жил өнгөрчхөөд байхад улсын маань нийслэлд урц, овоохойд амьдардаг үеийнх шиг тог, цахилгаангүй нэг хэсэг байдаг гээд бодоод нэг үз дээ. Бас нийслэлийн 17 хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй гэхээр ёстой арай л биш байгаа биз.
 
Өнөөдрийн байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагддаг гэж байгаа. Гэхдээ энэ бол мэргэжилтнүүдийн гаргасан тоо ч бодитой эсэх нь бас эргэлзээтэй гэж үзэх албаны хүмүүс ч байдаг.
 
Тэгвэл нийслэлийн хэмжээнд 2 настай 35.200 хүүхэд байгаагийн 50 гаруй хувь нь,   3 настай 35.835 хүүхдийн 67 хувь нь, 4 настангууд 44.763 байдгийн 85 хувь нь, 5 настнуудын 88.2 хувь нь цэцэрлэгт хамрагддаг гэж байгаа.
 
Үлдсэн хувийнх нь эрх нь зөрчигдөж байна гээд хэлчихэд нэг их дэгстсэн болохгүй биз.
 
Гэхдээ хүүхэд бол энэ монгол улсыг авч явах ирээдүй, бидний үргэлжлэл. Гэтэл тэдгээр бяцхан үрсдээ ямар харгис хатуу хандана вэ.
 
Өнгөрөгч даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр хүүхдийн цэцэрлэгийн тухай, хүүхдүүдийн тухай бултаараа л ярина билээ.
 
Товчхондоо бол хүүхдийн цэцэрлэггүй тэр 17 хорооны багачуудын эрх зөрчигдөж байна гэсэн үг. Тэдгээр хороодын 6-д нь энэ онл багтаан цэцэрлэг барьж өгөх юм гэсэн.
 
Гэхдээ л чамлалттай байна.
 
Яагаад гэвэл цар тахлын үед “Чингис хааны музей”-г зүтгүүлэн зүтгүүлэн, яаран яаран барьсан шүү дээ. Тэгвэл яагаад хүүхдийн цэцэрлэг барихад тэгж зүтгэж, хурдалж болохгүй байгаа юм бэ гэж эрх баригчдаас асуумаар байна. Тэр тусмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас асууя.
 
Товчхондоо бол “Чингис хааны музей”-г барьсан хурдаар энэ онд барих 6 цэцэрлэгийг бариулаад өгөөч гэж буй юм.
 
ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.