Сумаасаа шууд биржийн арилжаанд оролцож, ноолуураа борлууллаа

ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” нь орон нутагт загвар хоршоог хөгжүүлэх зорилгоор менежментийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг чанараар ангилах, анхан шатны тордолт хийх, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж, хоршооны гишүүдийн ноолуурыг стандартын дагуу бэлтгүүлж, биржээр арилжаалах бэлтгэл хангах ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Үүний нэг жишээ болж, 2022 оны 4-р сарын 1-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суман дахь "Баялаг гүрэм" хоршоо Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Сор кашимер” ХХК-д өөрсдийн бэлтгэсэн 100 богц боловсруулаагүй ноолуурыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан сумаасаа шууд борлууллаа.  

Малчид дундын зуучлалгүй өөрийн хоршоогоороо дамжуулан сумаасаа үндэсний үйлдвэрт түүхий эдээ шууд борлуулж болох тогтолцооны эхлэл ийнхүү тавигдаж байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.