Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталж Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой. Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан байна. Засгийн газраас гурван чиглэлээр төмөр зам тавих нь зүйтэй хэмээн оруулж ирснийг УИХ дээр Сайншанд Замын Үүд гэснийг нь хасч, хоёр үндсэн чиглэлийг нь баталж буй аж.

Дараагаар нь  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, мөн төгсгөлд нь Номын сангийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Харин УИХ –ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ –ын гишүүн О.Баасанхүү УИХ –д танилцуулсан юм. Ингээд санал хураахад гишүүдийн 83,3 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг өглөө.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.