Дэлхийн банк: Шатахууны импортоос хамааралтай бодит орлого буурч байна

Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2022 онд таван хувь болох төлөвтэй байгаа нь өмнөх оны аравдугаар сард хийсэн төсөөллөөс 0.4 хувиар бага байна гэж Дэлхийн банк хагас жилийн тайландаа онцоллоо.   Украины нөхцөл байдал болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна.  Үүнд шатахууныхаа дийлэнх хэсгийг импортоор авдаг Монгол Улс болон Тайландын Хаант улсын, мөн түүнчлэн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна. Их хэмжээний өртэй Лаос болон Монгол Улс, мөн түүнчлэн экспортоос ихээхэн хамааралтай Малайз болон Вьетнам зэрэг улс орон дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар байна. "Дурдсан бүс нутаг нь цар тахалтай холбоотой зарим нэг хүндрэлийг даван туулж, эдийн засаг нь сэргэх хандлага ажиглагдаж байсан ч Украины хурцадмал байдал эдийн засгийн өсөлтийг саарууллаа" хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро хэлсэн юм. Мөн тэрбээр "Манай бүс нутаг эдийн засгийн бат бөх суурь, хэрэгжүүлж буй оновчтой бодлого нь эдгээр шуургыг гэтлэхэд туслах болно" хэмээн онцлов.  Тиймээс төсвийн болон худалдааны шинэчлэл хийх замаар эрсдэлийг даван туулах боломжтой.  Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2022 онд таван хувь болох төлөвтэй байгаа нь өмнөх оны арав дугаар сард хийсэн төсөөллөөс 0.4 хувиар бага байна. Хэрэв дэлхий дахинаа нөхцөл байдал улам хүндэрч, улс орнууд бодлогын хариу арга хангалтгүй байх бол эдийн засгийн өсөлт дөрвөн хувь хүрэх эрсдэлтэй байна гэлээ.

 “Зууны мэдээ” сонин
Ц.Баяр
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-04-08 05:00:21
    нөгөө ханш нь унаж байгаа төгрөг олдох багасаж төгрөг үнэтэй болох болжээ баялагаа орос шиг төгрөгөөр гаргавал яасийн зөвхөн монгол банкаар дамжуулан төлбөрийг ...