Дмитрий Песков: Гэрээ бэлэн болбол Путин Зеленскийтэй уулзана

Орос, Украины хооронд байгуулах энхийн гэрээний эх бичиг бэлэн болсон тохиолдолд хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт “Russia-1” телевизэд ярьжээ.

Дмитрий Песков “Ерөнхийлөгч Путин Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаас хэзээ ч татгалзаж, бултаж байгаагүй. Уулзах бүрэн боломжтой. Гэхдээ хоёр талын төлөөлөгчид шаардлагатай бичиг баримтыг бэлтгэсэн байх хэрэгтэй. Хоосон санаа, бодол биш, тодорхой бичиг баримт бэлэн болсон цагт уулзалтыг  товлоно. Украин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй туршлагатайг бид сайн мэднэ” гэж ярьсныг ТАСС агентлаг дамжуулав.

Харин Путины туслах Владимир Мединский хоёр улсын хооронд байгуулах гэрээ дээд түвшний уулзалтад танилцуулахад хараахан бэлэн болоогүй байгаа тухай “Telegram”-даа бичжээ. Ингэхдээ хоёр улсын тэргүүлэх түвшний төлөөлөгчид энэ долоо хоногийн баасан, бямба гарагт цахимаар уулзаж, гэрээний эх бичгийн талаар ярилцахаар болсныг тэрбээр мэдэгдэв.

Турк улс Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ сарын 1-нд  мэдэгдсэн.  Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэ уулзалтыг зохион байгуулах нь тус улсын хувьд нэн тэргүүний чухал чиг үүрэг гэдгийг тодотгосон юм.  Гэхдээ хоёр улсын нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байгаа учир уулзалтын товыг тодорхой зарлахад хэцүү гэдгийг Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин ярьжээ.

ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Алексей Ерхов өчигдөр /2022.04.04/ “Орос, Украины хэлэлцээний явцыг хөнгөвчлөх гэсэн Туркийн хүчин чармайлтыг Москва өндрөөр үнэлж байна" гэж мэдэгдлээ.

 “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-04-06 03:07:27
    ЗЕЛИНСКИЙ ПУТИНТАЙ МУУР ХУЛГАН БОЛЖ ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БАРУУН ЗҮГИЙН СОЁЛООР ТОМ ЖУРИ БОЛНО ДОО,,,ОДОО ДУУСГАХХЭРЭГТЭЙ ДЭЭ
  • жирийн иргэн 2022-04-05 16:13:04
    Энэ гэрээ бүтэхгүй зүйл. Цаг хожих гэсэн санаа. ОХУ эхлүүлсэн ажлаа дуусгаж Украйныг бүрэн эзлэх хэрэгтэй.Неонацистуудыг үндэсгүй болтол устагаж дуусга...
    • Путлер  2022-04-05 20:18:42
      Путлер Киев орчмоос цэргээ татаж сүүлийн хүчээ бөөгнөрүүлэн Донбассыг эзлэх цаг хожихын тулд хэлэлцээр гээд байгааМАЛдаа.