Аюултай хог хаягдал шатаах зуухыг Монголд нутагшуулж байна

Манай улс жилд 1.4 сая тонн хог хаягдлыг бий болгодог. Үүний 15 хувийг барилгын хог хаягдал, 25 хувийг үнсний хаягдал, 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлж байна. Гэвч эдгээр хог хаягдлыг дахин боловсруулах бус байгальд ил хаяж эсвэл хөрсөн дор булсаар байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Тэгвэл хог хаягдлыг хөрсөнд булалгүйгээр дулааны устгалд оруулж чадах боломж бүрдсэн байна. Хүн өдөрт дунджаар хоёр кг хог бий болгодог гэж тооцвол жилд 1.5 сая хог тарьж  байна гэсэн үг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хүн ам хот суурин газар хүн ам  нягтширахын хэмжээгээр 18.5 хувиар өссөн. Цаашид 2040 он гэхэд өнөөгийн түвшнээс 21 хувиар өсөх тооцоолол байна. Энэ хэвээр ийм хэмжээний хог хаягдлаа  бид хөрсөн дороо булж ил задгай хаяхгүй  байх боломж  байна. Бүх төрлийн хог хаягдлыг өндөр температурт шатааж устгах технологийг монгол залуус  эх орондоо нутагшуулж байна.  Ногоон санхүүжилт чуулганы үеэр  “Технологи бридж” компани аюултай хог хаягдал шатаах зуух танилцуулсан юм.

“Технологи бридж” ХХК 2018 оноос эхлэн ОХУ-ын Ижевск үйлдвэрийн тусгай зориулалтын хог хаягдал 1200 хэмд шатааж устгах зуух инсенератор, биологийн үлдэгдэл устгах керематорийн албан ёсны дистрибьютерийн эрхийг хүлээн авч импортлон эх орондоо амжилттай туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ. Температур тохируулга, агаар галын урсгалыг автоматаар тохируулах систем бүхий Европын холбооны  стандартад нийцсэн байгаль орчны нөлөөллийн хамгийн бага сөрөг үзүүлэлтүүдийг туршилтаар баталгаажуулсан. Биологийн гаралтай хог хаягдлын үр дүн 100 хувь буюу массыг бүрэн шатааж үлдэгдэлгүй устгах хүчин чадалтай юм байна.

Хүнсэнд хэрэглэх дахин боловсруулах боломжгүй  малаас гарч буй хог хаягдал түүнчлэн  хамгийн наад зах нь хүүхдийн живхийг хөрсөнд булж буй зардал нь тухайн жилд зарцуулагдаж байгаа хог хаягдлын зардлын 80-90 хувь нь болж байгаа судалгаа бий. Дулааны устгалд оруулж шатаах төхөөрөмж нь  хамгийн аюултай эмнэлгийн хог хаядлыг ч шууд устгах боломжтой аж. Хогийг шатааж байгаа учраас түүнэээс ялгарах утаа хортой байх гэсэн таамаглалыг  ч үгүйсгэсэн юм. Учир нь уг төхөөрөмж агаар мандалд хортой бодис ялгаруулахгүй. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг устгадгаараа онцлогтой.  “Технологи бридж” компанийн захирал П.Очирпүрэв ярихдаа “Утаанаас ялгарах химийн найрлага нь бүх төрлийн хүнд металл хүхрийн хүчил, нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлтүүд нь байж болох  стандарт хэмжээгээ барьж байгаа учраас байгальд шууд нөлөө үзүүлж байгаа хатуу хог хаягдлын үзүүлэх нөлөөллийг 100 хувь  бууруулах нөлөөтэй гэдэг нь батлагдсан” гэсэн юм.  Хөдөө орон нутаг, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт ашиглахад байгаль экологид  хор нөлөөгүй, өндөр үр дүнтэй уг төхөөрөмж нь Итали улсад үйлдвэрлэсэн “Lamborghini fire booster” тоноглолтой. Дизель түлшний хамгийн бага хэрэглээтэйгээс гадна бүтэн автомат удирдлагын функцтэй төхөөрөмж ажээ. Уг зуух нь байгаль орчны нөлөөллийн хамгийн бага сөрөг үзүүлэлтүүдийг туршилтаар баталгаажуулсан. Биологийн гаралтай хог хаягдлыг  1200 хэмд шатааж устгана. Үр дүн 100 хувь  буюу массыг бүрэн шатааж үлдэгдэлгүй устгах өндөр хүчин чадалтай. Хог хаягдал шатааж устгах зориулалтын энэ зуухыг  зарим аймаг төсвийн санхүүжилтээр худалдан авч, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Аюултайд тооцогдох хог хаягдлаа стандартын дагуу устгаж чаддаггүй. Ил задгай хаядаг манай улсын хувьд шинэ технологи нэвтрүүлж байгаа нь нэн сайшаалтай. Тус компани Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машин RVM төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн байршуулжээ. Цаашид байгаль орчинд ээлтэй, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд бэлтгэх, устгах үйл явцыг цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор шинэ техник технологид тулгуурласан иж бүрэн менежментийг нэвтрүүлэхээр болжээ. Мөн  дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах боломжтой тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах ажээ.

“Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.