Үүргээ биелүүлсэн иргэнийг "Цагдаагийн төлөө" тэмдгээр шагналаа

МУ-ын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5-д заасныг үндэслэн Төрийн албаны тухай хууль, МУ-ын хуулийн 31-р зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын кодод заасныг баримтлан иргэний үүргээ биелүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллан, олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэхэд тусласан оюутан Л.Түдэвдагвыг ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржавын тушаалаар "Цагдаагийн төлөө" тэмдгээр шагналаа.

Мөн бусдын амь насыг ноцтой хохироосон этгээдийн гарт хохирч болзошгүй иргэдийн аюулгүй байдлыг ханган хамгаалалтын ажиллагаа зохион байгуулж, хүн хүч, техник хэрэгслээр ханган олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэн цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажилласан ахмад С.Дамдинжав захирагчтай Зэвсэгт хүчний 325-р ангийн 103-р тусгай салбарыг энэхүү медалиар шагнасныг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, туслах комиссар Д.Батжаргал гардуулж өгсөн байна.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жуугий 2014-12-06 11:00:47
    Энэ одонгийн нэр нь нэг л ойлгомжгүй, авцалдаагүй байна. Уг нь цагдаа төр, олон түмнийхээ төлөө байдаг гэсэн ойлголт байдаг.
    122.201.21.38
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-24 10:26:23
    neriig ni irgenii uureg ed nar gevel yadag um bee? neriig ni ingeed shuud zarlachihaar nuguu hed ni us honzon sanaj ushuu avah um bish biz
    103.229.120.111
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-24 07:13:40
    Цагдаагийн телее гедег нер арай бишее..
    112.72.8.130
    Мэдэгдсэн Хариулах