Гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан тахиа, загасны махыг илрүүлэн шалгаж байна

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн ирснийг илрүүлж, улсын байцаагчид хяналт шалгалтыг явуулж байна.

Хяналт шалгалтаар уг бүтээгдэхүүн нь 2022 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаан хаднаас барилгын материал дунд тээвэрлэгдэн ирсэн байна. Нийт 90 хайрцаг тээвэрлэгдсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын зөрчилгүй, баталгаатай бүтээгдэхүүн худалдаж авахыг ЗӨВЛӨЖ байна.
May be an image of 1 person
No photo description available.

May be an image of 1 person and outdoors

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.