Л.Халтар сайд аа, вагоны дугуй замаас гарах нь байдаг л үзэгдэл үү
Вагон замаасаа гарч осол аваар гарсан ч сайд нь өөрөө тоодоггүй, бас огцордоггүй болохоор түүний албатууд нь хүртэл “Байдаг л зэгдэл, хоёр дугуй нь л замаас гарсан. Үүнийг төмөр замын хэллэгээр “ГОЛОГДОЛ” гэдэг юм. Сүртэй, хүнд эвдрэл гэмтэл гараагүй. Улаанбаатар төмөр зам болон Монголын төмөр замын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. Ер нь вагон замаасаа гарахыг осол гэдэггүй юм...” гэх зэргээр ярьж олны эгдүүцлийг хүргэчхэв.
 
Хэдийгээр мэргэжлийн үүднээс ярьж буй боловч тэдний байдал нь тун ч таалагдсангүй. Тэгээд ч тэд “2017, 2018 оны зургийг байршуулаад сэвж байна, ташаа мэдээлэл” гэх ярианых нь өнгөнөөс өөрсдийгөө зөвтгөж мэдээлэл хийсэн гэж харагдав, ойлгогдов. Олны дургүйцлийг хүргэх байсан юм бол мэдээлэл хийхгүй байсан нь ч дээр байсан биз.
 
Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед хоосон вагон түрж явахад суман шилжүүлэг дээр 1 вагон замаас гарч “ГОЛОГДОЛ” үүссэн гэж яриад байгаа. Тэгвэл тэрхүү “ГОЛОГДОЛ”-ыг засахын хэрэг байгаа юм уу. Гологдол бол гологдол шүү дээ. Тэгээд ч зам нь гологдоод байгаа юм уу, вагон нь гологдоод байгаа юм уу.
 
Ер нь тэгээдаж ахуйн ажил хийж байсан, хоосон вагон байсан эсэх нь тийм ч чухал биш. Харин вагоны дугуй замаасаа гарсан нь асуудал болчхоод байхад ОСОЛ биш ГОЛОГДОЛ гэсээр байгаа нь Халтартангуудын хэлдгээр осол л биш бол хэд хэчнээн ч гологдол гарч болно гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа юм.
 
Товчхондоо бол хоосон ч бай, хоолтой ч бай вагоны дугуй замаасаа гарсан нь нийгэмд айдас хуруулж, хамтран ажилладаг байгууллагуудынхаа итгэлийг ч алдаж буй ноцтой асуудал гэж харагдаж байхад ОСОЛ БИШ гэж мянга чарлаад яахав дээ. Нөгөөтэйгүүр манайхаас бусад улс оронд бол ТОМ асуудал болгож авч үздэгийг ч энд хэлэх хэрэгтэй байх.
 
Тэгээд ч олны хэлдгээр “Хогийн шүүр барьсан талбайн цэвэрлэгчээс эхлээд сайдын сэнтийд залартлаа “НИССЭН” түүнд МАН ямар өртэй юм бол оо...
ErenNews.mn
Ж.Ууган
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2022-03-31 01:57:51
    шинэ зам зүгширч амжаагүй туршилтийн үед иймэрхүү зүйл гарна энд ач холбогдол өгөх шаардлага байхгүй
  • Иргэн  2022-03-30 06:55:54
    Вагоны зам замаас гарах тохиолдол байна. Аль улс оронд гардаг гологдол юм.
    • Ха ха 2022-03-30 08:00:03
      Зам нь гологдол байсан уу? Салаад явсан харагдаж байна лээ
  • Ард 2022-03-30 06:03:39
    Сонин оо, МТЗ одоо бүтээж туршижээ, ашиглалтын мэргэжилтнээ бүрдүүлж байна, аль улсад ангилдаг журам бий, өөр юм мэддэг бол гаргаад ир