Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна

Монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны 04 сарын 02-ны өдөр зохион байгуулна.

-Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

-Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.

- Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

Бүртгэлийн хуудас, суудлын хуваариа "ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН"-Д https://eyesh.eec.mn/profile/login линкээр орж хэвлэж авна уу.

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • В.Төгсбаяр 2022-03-30 02:17:11
    Шалгалт нь үнэ төлбөргүй гэх боловч хөдөө орон нутагт сумдын сургуулийн сурагчдыг аймгийн төвд ирж шалгалтаа өгүүлэх шийдвэр гарсан.