"Apple I" компьютер 905 мянган ам.доллараар зарагджээ
АНУ-ын Apple компанийн үйлдвэрлэсэн компьютеруудын өвөг гэж нэрлэгддэг “Apple I” Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орж, түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан компьютероор тодорчээ. Дуудлага худалдааг Бонхамс компани зохион явуулсан бөгөөд урьдчилан тооцож байсан үнээс даруй хоёр дахин их үнээр буюу 905 мянган ам.доллараар зарагдсан байна.
 
Тус “Apple I” компьютер нь Apple корпорацийг үүсгэн байгуулагч Стив Возниак 1976 оны зун, Стив Жобсын байшингийн грааж болон түүний эгчийн унтлагын өрөөнд угсарсан 50 ширхэг компьютерийн нэг юм байна. Гадаад үзэмж сайтайн дээр эх хавтан, гар, Санёо брэндийн монитор, модон хайрцагтай цахилгаан үүсгүүрийн хэсэг, хуурцагны интерфэйс хоёр ширхэг гээд цогцоор нь худалдсан байна. Дуудлага худалдаа Мичиган мужийн Дирборн хотод байрладаг Хэнри Форд музейд болжээ. “Apple I” дэлхийн хамгийн анхны хувийн хэрэглээний компьютер билээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.