''Чингэлэг тээвэр''-ийг эхлүүлсэн луйварчдын булхайг илрүүлж эхэллээ
Эрх баригчдын шинэлэг гээд байгааа “Чингэлэг тээвэр”-ийн балаг ардиргэдийн нуруунд ачаа, амьдралд нь чөдөр тушаа болж, бүр сөхрүүлж, хэвтүүлэх гэж, бүр нуруун дээр нь өвдөглөчихөөд  байгаа дүр зураг шууд харагдаж байна.
 
Өнөөдөр бараанаасаа хэд дахин үнэтэй тээврийн хөлс төлж байгаа ард иргэд яаж амьдрах вэ...
 
Гудамжинд алхаж үзээгүй, нийтийн унаанд сууж үзээгүй, дэлгүүрээс талх худалдаж авдаггүй, захаас  бас хэр тааруухан үнэтэй дэлгүүрээс хувцас, ахуйн хэрэглэлээ худалдаж авч үзээгүй эрх баригчид ард иргэдийн энэ зовлонг ойлгохгүй.
 
Ойлгохгүй байгаа учраас “Чингэлэг тээвэр”-ийг “ШИНЭЛЭГ ЗҮЙЛ” гэж хэлэх луйварчид, дээрэмчдийн үгэнд итгэж, шүтсээр бүр ажиллагаанд нь зориулж Засгийн газрын нөөц сангаас хэдэн тэрбумаар нь дахин мөнгө өгөөд байгаа. Засгийн газрын нөөц сан гэж буй боловч үнэндээ ард түмний татварын мөнгө.
 
Тэгвэл дээд албан тушаалтныхаа тархийг эргүүлж “Монголын тээвэрчид, тэр тусмаа Замын-Үүдийнхэн хуучнаасаа салж чадахгүй байна” гэх мессежийг алхам тутамдаа ямар нэгэн байдлаар тараасаар, цацсаар байгаа “Албан тушаалаа ашиглагсад” хатуухан хэлэхэд тун удахгүй “цаазын тавцан”-д зогсох дүр зураг харагдаад явчихлаа.
 
Ингэж хэлэхийн учир нь татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, “үгсэн хуйвалдсан” нөхдүүдийн булхай эхнээсээ ил болж эхэллээ.
 


Хүснэгтэд буй автомашинуудыг олны хэлж буйгаар “Чингэлэг тээвэр”-ээр зэгсэн хөлжөөд байгаа ЗТХ-ийн сайд Л.Халтар болон АТҮТ-ийн нөхдүүд луйврын ажиллагаагаа эхлэх гэж эртнээс төлөвлөж, Эрээн хотод үлдээсэн байсныг тээвэрчдийн холбоод, тээвэрчид Эрээн хотод байдаг түншүүийнхээ тусламжтайгаар илрүүлсэн байна.
 
Харин Засгийн газрын зүгээс луйварчдын энэ үйл ажиллагаанд хязгаарлалт хийхгүй байгаа учраас тэд дараагийн удаа тэмцлийн хэлбэрт шилжихийн зэрэгцээ “Чингэлэг тээвэр бол Хятадын санаачлага байгаагүй” гэдгийг мөн л баримтжуулан хүргэхээр зэхэж байна.

 
Эдгээр машинуудыг Эрээн хотод үлдээсэн бөгөөд одоог хүртэл Эрээнд тээвэр хийж байгаа

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-03-26 08:00:18
    ДЭЛХИЙ ДАЯАРАА ЧИНГЭЛЭГТ ТЭЭВЭРТ ОРЖ БАЙХАД МОНГОЛЧУУД ХУВИА БОДООД БУСДАД БУРУУ ҮҮРҮҮЛЭЭД ХЭРЭГҮЙ ДЭЭ ,,,ОДОО БИШ ГЭХЭД ДАРАА НЬ БИДНИЙГ ОРУУЛЖ ТААРНА ,,,
  • Зочин 2022-03-26 06:09:31
    За арай ийм юм хийхгуй биз дээ гэхдээ юмны унэ тэнгэрт гарсан шуу дээ аль болохоор хурдан шиг таталтай хиймээр бна даа энэ халтар мэтийн зарим сайд нарыг зайлуу...
  • зочин 2022-03-26 03:11:08
    хийж л байг дээ орж гарч байгаа бол болоо юм биш үү угаасаа замын үүдийн бүдүүлэг жолооч нар хэцүү
  • Zochin 2022-03-25 08:17:49
    Ene huniig shalgalad uguuch buulgaach voganig jinhene mandan badruulsan hun dee