Д.Чинбат:“Хөтөлийн цемент шохой” компанийг Л.Наранбаатарт шилжүүлэн өгөх боломжгүй

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших тус үйлдвэрт ажиллаж байна.

Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Засгийн газраас “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тогтоол батлагдсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох хүртэл хугацаанд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон. Ажилчдын хувьд айдасгүйгээр ажлаа үргэлжлүүлэх ёстой. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.

Л.Наранбаатар нь ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр 2002 онд төгссөн, 43 настай. Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр 2007 онд төгссөн, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ хувийн хэвшилд тасралтгүй ажилласан туршлагатай юм.

Харин үйлдвэрийн удирдлагууд  дээрх шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.   Энэ талаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Чинбат ”Төр хувийн өмчийг дээрэмдэж байна. Өнөөдрийн шийдвэрийг бид гайхаж байна. Үйлдвэрийн хувьчлалыг буруу явуулсан гэх үндэслэлийг сонсмоор байна. Би хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Хэвийн ажиллаж байгаа үйлдвэр, хувьцаа эзэмшигчийн өмчийг дур мэдэн шилжүүлэх эрхгүй. Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан. Төр хувийн хэвшлийн хоорондын гэрээгээ мөрдөхгүй байна. Хувьцаа эзэмшигчээс ямар нэг шийдвэр ирээгүй учир ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй” гэж мэдэгдэв. 

Зууны мэдээ сонин
Б.Должин
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zow 2022-06-07 04:08:17
    tor awaad muudsan yum alga l bn harin ch tsalin holsono nemegdeed sn l bn
  • Tui 2022-03-28 08:34:32
    Энэ арай л цагаандаа гарсан дээрэм, тухайн үед нь хувьчлал буруу бнаа гэж дуугарахгүй яасан байхуу Нямдорж тэр үед хамгтйн түрүүн хувьлах нь зөв гээздээ
  • zochin 2022-03-28 04:03:16
    Тэр МАН-ын бөгс долоогчид өгөх хэрэгүй.Энд тэндгүй бөгс долоогчид, цүнх баригчид Х.Батжаргал мэтийн, биеэ үнэлэгчид очиж байна даа.Монголын эдийн засаг сүйрлээ....
  • пааа ... 2022-03-28 03:57:09
    ПАА .ТОМ ГАР ... БАЙХНЬ
  • зочин 2022-03-27 11:45:08
    Хулгайлж луйвардаж авчихаад өөрийн өмч гэж үзэхнээ.Бүр цагаандаа гарчээ энэ луйварчид. Эб-г шоронд хатаа.Хулгайд алдсанаа буцааж авахаар хувийн өмчид халдлаа гэ...
  • зочин 2022-03-26 04:53:19
    МУ-н Төр ажилаа хийж бна, Эбиг-н тэжээвэр гөлөгнүүд зүгээр л чимээгүй зайлцгаа,эс бөгөөс ХУУЛЬ гэж зүйл бдг-г сана.Даварсан дуракууд!
  • зочин 2022-03-26 03:14:58
    тьөрийн хөрөнгөөр боссон үлйдвэр шүү дээ төрд авах нь зөв өчнөөн олон жил ямар ч ашиггүй байлаа одоо өрөө төлөөд ажилчдын амьдралыг өөд нь тат
  • зочин 2022-03-25 20:21:11
    МАН иргэдийн хөрөнгийг хураах талаараа гарамгай юм. Хууль үйлчлэхгүй. Эхлээд гарашийг нураасан одоо үйлдвэрийг хуулийн дагуу авч болохгүй байсан юм уу. асар их ...
  • zochin 2022-03-25 12:35:02
    tor ajlaa xiij baunaa