Цагдаа нар сонсголын бэрхшээлтэй иргэдтэй ярилцаж чаддаг болно
Цагдаагийн алба хаагчид сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцахад хүндрэл гардаг. Тиймээс ч сонсголын бэрхшээлтэй иргэд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байжээ. Энэхүү асуудлыг цэгцлэхээр Цагдаагийн алба хаагчдад дохионы хэлний сургалт явуулж байгаа аж. Энэ талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хүний нөөц сургалтын хэлтсийн Сургалт хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Батхуягаас тодрууллаа.

-Цагдаагийн алба хаагчдад дохионы хэлний сургалт явуулж байгаа гэсэн. Энэхүү сургалтын талаар тодруулаач?

-ХАХНХЯ, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтарч  сонсголын бэрхшээлтэй ир­гэ­­дэд Цагдаагийн газар, Онц­­гой байдлын албанд яарал­­тай түргэн тусламж, мэ­­дээл­­лийг түргэн шуурхай авах  үйлчилгээг шинээр нээ­хээр ажиллаж байгаа. Ер нь сонс­голын бэрхшээлтэй ир­гэ­дэд цагдаа нар үйлчилгээ үзүү­лэхэд дохионы хэлийг сурах зайлшгүй шаардлагатай. Тиймээс цагдаа нарыг дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтыг Монголын дүлий иргэдийн дохионы орчуулагчдын “Эхлэл” төвтэй хамтран зохион байгуулж байна.

-Сургалт хэдий хугацаанд явагдах вэ. Сургалтад ихэвч­лэн ямар албан тушаалтай цагдаа нар хамрагдаж байгаа бол?

-Сонсголын, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн гэмт хэргийн болон хэв журамтай холбоотой мэдээ мэдээллийг хүлээн авах, эргүүлээд мэдээ­лэл, зөвлөгөө өгөх зорилгоор энэхүү дохионы хэлийг хэв журмын ахлах офицерууд нь зааж байгаа. Тус сургалт нь анхан шатны сургалт.

Нэг са­рын хугацаатай явагдаж байгаа. Ер нь цагдаагийн байгууллага алба хаагчдынхаа дунд энэ мэт төрөл бүрийн сургалтыг бид байнга явуулдаг. Тухайлбал, гадаадын болоод дотоодын иргэдтэй харьцах харилцааны хичээлийг олон хэлбэрээр явуулж байгаа. Сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг олон зохион байгуулж байна.

-Дохионы хэлний ахисан шатны сургалтыг нь дахин зохион байгуулах уу. Бусад алба хаагчдад анхан шатны мэдлэгийг хэрхэн хүргэх вэ?

-Энэ удаагийн сургалтад хамрагдаж байгаа хэв журмын ахлах офицерууд маань дохионы хэлний анхан шатны мэдлэгийг аваад, мэдсэн сурсан зүйлээ гудамж талбайд хөдөлгөөнт болон явган эрүүл хийж байгаа алба хаагчдад зааж сургах юм. Тиймээс ялангуяа хэв журмын цагдаа нар дохионы хэлний цагаан толгой үсгийг сураад анхан шатны мэндлэх, туслалцаа шаардлагатай байгаа эсэхийг тухайн иргэнээс асуудаг, хэлсэн зүйлийг нь их, бага хэмжээгээр ойлгодог болно гэсэн үг. Гэхдээ дохионы хэлний сургалтыг хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудтайгаа хамт­раад ахисан шатны сур­галтуудад алба хаагчдаа хам­руулах төлөвлөгөөтэй байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагдаагийн алба хааг­чидтай ойлголцож чадахгүй тохиолдол олон гардаг байх. Ойлголцож чадаагүйгээс болж хөгжлийн бэрхшээлтэй ир­гэд хохирсон тохиолдол байдаг уу?

-Ер нь боломжтой асуудал учир заавал жишээ дурьдах шаардлагагүй. Зөвхөн цагдаа­гийн алба хаагч гэлтгүй  жирийн иргэд хүртэл дохионы хэл сайн мэддэггүй учир тэдэнтэй харилцах харилцаанд бэрхшээл үүсч л байдаг. Сургуулийн багш, найз нөхөд, гэр бүлийнхэн ч хоорондоо ойлголцохгүй тохиолдол гардаг.

Хэл мэдэхгүй бол гадаадын иргэдтэй харилцаж, ойлголцож чаддаггүйтэй л адил хөгжлийн бэрхшээлтэй иргэн зовлон, жаргалаа цагдаад ойлгуулах гээд байхад ойлгохгүй асуудал үүсдэг. Тэгээд ч янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэмт хэрэгт өртөж, дуудлага мэдээлэл өгөх, эргүүл хийж байгаа алба хаагчдад хандсан ч ойлгохгүй асуудал нэлээд гардаг. Тиймээс тус сургалтыг зохион байгуулж байгаа юм.

-Цагдаагийн алба хаагчдад цаг үеийн асуудлаар сургал­туу­д зохион байгуулдаг уу?

-Ер нь цагдаагийн албаны мэргэжлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмын гээд албан тушаал тус бүрт нь ялгавартай сургалтуудыг сургалт дадлагын төв дээр явуулдаг. Цаг үеийн холбогдолтой сургалтууд ч мөн давхар явуулдаг. Тухайлбал, сүүлийн үед дэлхий нийтэд дархаад байгаа  эбола халдварт өвчтэй холбоотой сургалт явуулна. Учир нь цагдаагийн алба хаагчид ямар ч хүнтэй харьцаж, ажилладаг эрсдэлтэй бүлэг. Тиймээс ч  ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран сургалтыг өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн зохион байгуулж байна.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.