С.Бямбацогт гишүүн нэр төрөө сэргээлгэнэ
Хэдхэн өдрийн өмнө УИХ-ын гишүүн М.Зоригт өөр­ийн твиттэр хуудаснаа “Бямбацогт бүл­гийн дарга” гэсэн дугаараас ирсэн мессежийг олонд дэлгэсэн.

Тэр мессежинд нь “Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт гурав найдвартай. Одоо Бурмаатай ажиллаж байна” гэсэн байв. Үүний талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Би бичээгүй. Хүнд чинь баримталдаг зарчим, ёс зүй байдаг юм. Би үүнийг хийсэн хүнийг олуулахаар холбогдох газарт нь хандсан байгаа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Ямартай ч ийм нэгэн хуурмаг мессэжний зураг олонд тарж, эрхэм гишүүдийн нэр хүндийг сэвтээгээд буй. Нэгэнт С.Бямбацогт гишүүн шалгадаг байгууллагад нь хандсан тул удахгүй хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур олдох биз. Тэгж байж л эрхэм гишүүний нэр төр сэргэх учиртай.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.