АН: Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх саналыг Засгийн газарт хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдад Украйн улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах тухай санал хүргүүллээ.

Тэрээр “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа байхаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Украйн улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна.

Бид хүмүүнлэг ардчилсан байх Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөхгүй бол тодорхой хугацааны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн болон ирээдүй хойч үеийн өмнө ёс суртахуунгүй, ичгэвтэр байдалд орж болзошгүйг Танд сануулах нь зүйтэй байх.

Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Украйны Засгийн газрын тэтгэлгээр 100-гаад оюутан тус улсад суралцаж байгаа болно. Тухайн нөхцөл байдлын улмаас цаашид суралцах боломжгүй болон эх орондоо ирсэн оюутнуудын хичээл сурлагыг нь тасалдуулахгүй байх, цааш үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах тал дээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг хүсч байгаагаа дурдсан байна.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-03-25 03:03:15
    Монголд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай олон гэр бүл байна. АН лалар минь тэндэндээ эхлээд тусалчих.
  • АН НАМ ... КК 2022-03-24 07:02:56
    ТҮҮГЭЭР ӨНГӨРСӨН ГАЙГ ҮҮГЭЭР ДУУДААД ЮҮХЭВ ЭЭ...
  • evropoos 2022-03-23 22:02:24
    AN nertei soliotuud aa Ehleed nam shuu yumaa yanzal Iim yumand Uls ornii erh ashig ard olnii amgalan taivan baidliig bodood gantshan udaa dutchih guiya
  • guest 2022-03-23 14:50:08
    nacistiig demjihee boli
  • Ganbatgegch(beton)hyn!!! 2022-03-23 10:42:55
    ene neeree yamar hachin neher be?.....Ganbat gedeg chini yabaad tend ochij baildaach sanaa chini zobood baigaa bol?..Bysadiig ni yagaad anzaardaggyi be?....
  • АН-гишүүн Нэмэхбаяр 2022-03-23 07:57:47
    Ганбатаа чи украйнынацистуудын талд орж байлдаач. Харин Луганск Донецкийн БНУ-йн зовсон олон түмэнд туслаж болноо
  • Зочин 2022-03-23 06:44:01
    Хуцдаг халтар вэ?