Дэлхийд данстай монгол циркчидийн нэгдсэн тоглолт ''Diamond circus show''

Дэлхийн "А" зэрэглэлийн тэмцээнүүдэд шилдгээр шалгарч, Монгол улсынхаа нэрийг дэлхийд тамгалж явдаг шилдэг 60 гаруй уран бүтээлчдийн нэгдсэн "Diamond circus show" тоглолт Монгол бөхийн өргөөнд 4 сарын 1, 2, 3 нд гуравхан удаа тоглох гэж  байна.

90 гаруй минут үргэлжлэх тоглолтод циркийн бүх төрлийн үзүүлбэр тэр дотроо агаарын гимнастик, жонгулиар, уран нугаралт, акробат, хэвлээр явагч, могой,  болон бусад амьтадын үзүүлбэрүүд гээд циркийн бүхий л төрлүүдийг шингээснээрээ онцлог юм.

Эр зориг, авхаалж самбаа, сонирхолтой үзүүлбэр бүхий тоглолтыг амжих хүүхдүүддээ үзүүлэх нь тэдний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамж бүтээгээд зогсохгүй  насан туршийн гоо зүй, тэсвэр хатуужил гайхамшгийн хүмүүжил олгодог гэнэ.

Гурван жилд  нэг удаа тоглогддог Монгол циркчидийн авьяас билэг, гайхамшгийг мэдрэхийг хүсвэл холбогдох утсаар билетээ захиалаарай

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхуяг 2022-03-20 04:05:35
    Хүүхэд цирк үзэх хамгийн гоё мэдрэмж авдаг урд шөнө нь нойр хүрдэггүй блаа.Монгол хүүхдүүдийг үзэх циркгүй болгосон Долгорсүрэнгийн гэр бүлийг хараал идээсэй