Ахлах ахлагч Г.Бямбасүрэн “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цол хүртлээ

 “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Г.Бямбасүрэн “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цол хүртлээ.

Ахлах ахлагч Г.Бямбасүрэн нь Онцгой байдлын байгууллагад 2004 оноос хойш 18 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

Ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн 600 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж, ард, иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн 580 гаруй сая төгрөг, 13 иргэний амийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

Мөн нийслэлийн ногоон бүсэд гарсан ой, хээрийн 26 удаагийн дуудлагад 96 хоног, үерийн  5 удаагийн дуудлагад 8 хоног тус тус ажиллаж, гамшиг ослын дуудлага болон албан томилолтоор  үүрэг гүйцэтгэхдээ сая гаруй километр зам туулсан юм.

Тэрбээр Онцгой байдлын байгууллагаас төрж байгаа 11 дэх, аврагчдаас төрж байгаа дөрөвдэх гавьяат болж байна.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine