Г.Ёндон сайд аа, АМГТГ-ын дарга Л.Баярмандалаар ажлыг нь хийлгэ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн  газрын хамгийн аргаа барсан сайдыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг гэдэг.  Учир нь шатахууны үнэ нэмэгдэх тоолонд хүн болгон түүнийг адалж буруутгадаг. Хэдийгээр мань сайдад хамааралтай ч шатахууны үнийн асуудал дээр тодорхой чиг үүрэгтэй Ашигт малтмал, Газрын тосны газрынхан /АТГТГ/ түүний өмнөөс хариулт өгөх ёстой. Гэтэл нохойд барьдаг мод гэгчээр тус газрынхан сайдыгаа олны өмнө улалзуулж хэвлэлийн төлөөлөгя болгочхов.
 
Аргаа барсан сайд өчигдөр өнөө л  шатахууны үнэ яагаад нэмэгдэх болсон тухай бас л тайлбар хийж байгаа харагдав.
 
Угтаа бол Г.Ёндон бус АМГТГ-ынхан л тайлбар мэдээлэл өгөх ёстой. Гэтэл утс газрын дарга нь солигдсоноос хойш АТГТ-ынхан улам хаалттай болж, мэдээлэл өгөх хүн нь ч олдохоо болив.
 
АТГТ-ын дарга асан Х.Хэрлэн өөр албан тушаалд томилогдож түүний оронд уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор гэх гуншинтай Л.Баярмандал гэгч томилогдсон. Гэтэл тэр тус газарт очсоноосоо хойш нээлттэй мэдээлэл өгдөг байсан байгууллагыг “түгжиж” салбарын сайдаа олны өмнө улалзуулж, боломж олдвол туг тахичих гээд байдаг болсон нь түүний ажлаа хэрхэн хийж буйг харуулж буй юм.
 Уг нь сайд нь бодлогоор чиглүүлж түүнийг нь харъяа агентлагууд хэрэгжүүлэх ёстой атал Л.Баярмандал дарга болон түүний цэргүүд таг чиг.
 
Иймд Г.Ёндон сайд аа, та хөхөө шиг өдөр болгон шахам шатахууны үнийн асуудлаар тайлбар мэдээлэл өгч байхаар харъяа агентлаг болох АТГТГ-ынхнаараа ажлыг нь хийлгэж сургах хэрэгтэй байна.


Эх сурвалж: ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-03-16 08:09:11
    ,,,,ГЕОЛОГИ, АШИТ МАЛТМАЛ УУЛ УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ЭРХЭЛСЭН САЙД ,,АШИГТ МАЛТАЛЫН ГАЗРЫН ДАРГЫН АЖЛЫГ ХИЙЛГЭДЭГҮЙ БИШ,,,ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЖУРМАЛДАГ ЮМ
  • Зочин 2022-03-16 04:36:30
    Юмны унэ арай хэтэрч бна даа ард тумний амьдрал маш хунд болж бна засаг тор вжиллаа хиймээр бна байрны унэ арай хэтэрхий болж бна шуу дээ