Түлэнхийн төвөө барихгүй, Төрийн ордноо засна

УИХ-ын гишүүдийн хэлэлцэж байгаа 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөлд нэг ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барихгүй ч өөрсдийн тухлан суух Төрийн ордноо засна гэдгээ бичжээ. Багачууд цэцэрлэггүй, сурагчид сургуулийн байргүй, өвчтнүүд нь эмнэлэггүй байгаа нь эрх баригчдад хамаагүй болж таарлаа. Төсөлд бичсэнээр бол Төрийн ордны их засварт зориулж 359 сая төгрөг, цахилгаан шатных нь шинэчлэлд зориулж 146 сая төгрөг, шалган нэвтрүүлэх системийг цахимжуулахад нэг тэрбум 800 сая төгрөг зарцуулахаар тусгажээ. Нийт өртөг нь хоёр тэрбум 400 сая орчим төгрөг болж байна. Энэ бол хоёроос гурван сургууль эсвэл цэцэрлэг барих өртөг.

Гэвч тэд эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар буурсаар байгаа энэ өдрүүдэд өөрсдийн ая тухаа бодож ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Дээрээс нь ирэх жил царцаасан барилгуудаа үргэлжлүүлж барихгүй гэдгээ олон нийтэд ил тод хэлчихлээ. Өнөөдрийн байдлаар барих гэж сэглээд орхисон 400 барилга хаа сайгүй байна.

Төсөвт өртөг нь нэмэгдсэн эсвэл санхүүжилт нь ирдэггүй, зөвшөөрөлгүй барьсан гэсэн гурван оноштой. Үүний дотор иргэдийн ахуй амьдралд өдөр тутамдаа үгүйлэгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн сэглээд орхисон байр олон бий. Өв соёлоо хамгаалах, сурталчлах урлагийн байгууллагын барилгууд, төрийн зарим байгууллагын оффис ч олон бий. Харин доорх байгууламжуудад төсөв суулгасан байна. Энэ нь “царцаасан” барилга гэдэгт хамаарахгүй ч барьж байгуулах шаардлагатай объектийн нэг мөн юм.

Зууны мэдээ
Д.Болор

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зовлонтон 2014-10-25 02:02:21
    АН гэгч тансаглагч, шунахай дээрэмчдийн нам ярьж сэм хувилдагч бүлэг болжээ. АРД иргэдийн зовлонд цадах болоогүй юу?
    49.0.153.155
    Мэдэгдсэн Хариулах
  • 7 БУУДЛЫН ДОЛЖИН ЧАВГАНЦ 2014-10-24 02:44:14
    ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙХАД ТӨРИЙН ОРДНЫ ЗАСВАР, ШҮҮХ, ПРОКУРОРЫН БАРИЛГА Г.М. ЗАРДЛЫГ БҮРМӨСӨН ХАСАХ (ХОЙШЛУУЛАХ) ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ!!!!!!
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Nen tegguund hiih ajil chini, Toriin Ord 2014-10-24 02:10:21
    Ter Yarmagt bariad orhison Torohiin barilga, ter Labratoriin emneleg Tulenhiin tow suruuli, zezerlegee bari !!!
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах