Хэн юу хэлэв
М.Батчимэг: Монголд засаглалын хямрал нүүрлэснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Улаанбаатарын эдийн зас­гийн клубээс зохион байгуул­сан уулзалтад УИХ-ын гишүүн М.Бат­чимэг оролцож, “Засаг­лал ба хөгжил” сэдвээр лекц унш­сан нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Тэрбээр илт­гэлдээ Монгол засаглалын хям­­ралд орсон гэдгийг хүлээн зөв­­шөөрөх хэрэгтэй гээд, энэ байд­­лыг өөрчлөхийн тулд одоо­гийн хүчин төгөлдөр үйлчилж бай­гаа Үндсэн хуулийг өөрчлөх нь хамгийн зөв гарц гэсэн са­нааг гарган тавьсан юм.

Одоо­гийн хүчин төгөлдөр үйлчилж бай­гаа Үндсэн хуулиар бол Зас­гийн газрын сайд нарыг Ерөн­хий сайд санал болгож, УИХ ба­талдаг. Энэ нь гүйцэтгэх за­саглалтай хариуцлага тооцох бо­ломжийг алдагдуулж байгаа гэд­гийг тэрбээр тодорхой жи­шээ­гээр тайлбарласан билээ. Ерөн­­хий сайд Н.Алтанхуяг нэ­гэн­­тээ “Агентлагийн даргаа то­­­милж, чөлөөлж чадахгүй бол Ерөн­­хий сайд байгаад яадаг юм” хэ­мээн хатуухан үг хэлж байсан удаа­тай.

Үнэхээр ч яамны сайд битгий хэл, агент­лагийн даргыг солиход да­рам­­тад ордог, фракци, ашиг со­нирх­лын бүлгүүдийн ша­халтад өртдөг хууль эрхзүйн орчинд гүйцэтгэх засаглалын тэргүүн ажлаа явуулж байгаа нь үнэн. Уг нь бол УИХ Засгийн га­зарт үүрэг өгч, хэрэгжилтийг нь хянан хариуцлага тооцдог. Гэтэл Ерөнхий сайд өөрийнхөө ба­гийг бүрдүүлж ажиллах бо­ломж байхгүй. Энэ байдал Мон­­­гол Улсыг 20 гаруй жи­лийн ху­­гацаанд 14 Засгийн га­зар со­лиход хүргэсэн байна. Үнд­сэн хуу­­лийн алдаатай заалтыг өөр­чилж, Засгийн газрын тэргүүн УИХ-ын оролцоогүйгээр танхи­маа бүрдүүлж, хариуцлагаа бү­рэн хүлээдэг болчихвол төр тогт­­вортой хөгжих хамгийн том түлхэц болно гэсэн са­нааг М.Бат­чимэг гишүүн дэв­шүүл­лээ.

Н.Алтанхуяг: МАХН-тай байгуулсан гэрээг ҮЗХ-гоор хэлэлцүүлнэ

АН, МАХН-тай хамтран ажил­­лах гэрээ байгуулсан та­лаарх мэдээлэл энэ долоо хо­­но­гийн хамгийн анхаарал тат­сан үйл явдал байсан билээ. Гэрээ байгуулсны дараа олон ний­тэд Н.Алтанхуяг дур мэдэн гэрээ байгуулсан гэх мэдээлэл түгсэн. Гэвч Н.Алтанхуяг дараа нь мэдээлэл хийж, гэрээг АН-ын эрх бүхий байгууллагуудаар хэлэлцүүлнэ гэсэн мэдэгдэл хийж олны шуугианыг нам­жаахыг оролдсон юм.

Түүний хэлс­нээс үзвэл гэрээг удах­гүй намынхаа ҮЗХ-гоор хэлэл­цүү­лэх гэж байтал цагаас нь урьтаад хэн нэг нь олон ний­тэд дэлгээд ийм шуугиан гар­га­чихсан гэж ойлгогдохоор. “Гэ­рээний хавсралт” гэгч хуурамч ба­римт бичиг олон нийтийн сүл­жээгээр тарсан нь ч энэ үйл явдлыг дэвэргэх, тархи угаах гэсэн хэсэг бүлэг этгээд бай­на гэж хардахад хүргэсэн. Энэ явдлаас болж сэтгүүлчид ч ТЕГ-т байцаагдаад авсан юм.

Гэвч нөгөө талаас, хэрвээ ҮЗХ-гоор хэлэлцүүлэх байсан бол гэрээнийхээ төслийг л хэлэл­цүү­лэхгүй яагаад гарын үсэг зу­раад баталгаажуулчихсан бай­даг билээ гэсэн асуулт гарна. Ямартай ч гэрээ олон нийтэд ил болсны дараа гарын үсэг зурсан хоёр дарга нь мэдэгдэл хийж, гэрээний заалтуудын талаарх ойлголтыг нэг мөр болгох аж­лыг амжуулахаар ажлын хэ­сэг бай­гуулахаар болсоноо дуул­га­лаа.  

Н.Энхбаяр: Гэрээ байгуулснаараа АН-ыг бутаргах гээгүй

Гэрээ олон нийтэд ил болс­ны дараа нийтлэлч Баабар “2017 онд Н.Энхбаяр АН-аас Ерөн­хийлөгчид нэр дэвшихийг ха­раад үхэх юм байна л даа” хэ­­мээн гасалж, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Бусармаг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэл хийсэн нь Ард­чилсан нам хагаралдаад эхэл­сэн мэт ойлгогдсон. Тэгвэл хам­тарсан мэдэгдлийн үеэр хий­сэн мэдэгдэлдээ Н.Энхбаяр “Гэ­рээ байгуулснаар АН-ыг ха­гаралдуулах санаа агуулаа­гүй” хэ­мээн онцлон тэмдэглэсэн юм.

Түүний мэдэгдлийг дэл­гэрүүлбэл, “Энэ гэрээ цоо ши­нэ зүйл биш. 2012 онд нэг нам дангаар засгийг барих бо­ломжгүй үед хоёр нам гэрээ хий­сэн. Гэрээний зүйл заалтыг улам сайжруулах саналыг дэм­жин, хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Бид Ардчилсан намын нэр хүндэд харшлах зүйл хийх санаа байгаагүй. Гэ­рээнд улс төрийн намын сан­хүүжилтийг ил болгох зэрэг чухал заалтууд бий. Хэдэн сарын турш яригдсан гэрээ.

Ардчилсан намын нөхдүүдийн шүүмжлэлийг эерэгээр хү­лээж авч байгаа. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулъя гэ­рээ­гээ бүр тодорхой болгоё гэ­сэн санал тавихад хүлээн зөв­шөөрсөн. Гэрээ аль болох олон хүний санал хүсэлт орж байж сайн болох ёстой. Ажлын хэ­сэг дээр, гэрээнд баяжуулах зүйл байгаа. Ардчилсан намыг эв­гүй байдалд оруулах буруу зө­рүү санаа бодол байхгүй. Цааш­даа улам идэвхтэй хамтарч ажил­лах хүсэлтэй байна” гэсэн юм. Хэдийгээр ингэж мэдэгдэж байгаа боловч, Ард­чилсан нам дотор үл ойлголцол үүс­гэсэн нь үнэн юм.  

Д.Баттулга: Төсөв дутагдсанаас болж, нийслэл ирэх жил чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ

Засгийн газар 2015 оны төс­вийн төслийг МАН-ын санаач­лагаар буцаан татсан байснаа шинэчлэн боловсруулж оруулж ирсэн билээ. Гэвч энэ төсөлд нийслэлийн төсвийг нэ­лээд татаж оруулж ирсэн бо­лолтой. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэ та­лаар мэдээлэл хийж, доорхи зүйл­сийг ярьжээ.

“Нийслэл 18 чиг үүргийг хэ­рэг­жүүлдэг. Үүний 16 чиг үүрэг буюу 247 тэр­бум төгрөг нийслэлд шаард­лагатай бай­гаа. Өөрөөр хэл­бэл, ийм хэм­жээний мөнгө хо­тод байхгүй гэсэн үг. Энэ нөх­цөлд хөрөнгө оруулалтын ту­хай ярих хэрэггүй. Хотын хө­рөнгө оруулалт тэг зааж бай­на. Нийслэлийн 18 чиг үүрэг гэдэгт нь далан барих, хотын гэрэлтүүлэг, тохижилт, зам засварын ажил гэхмэтчилэн нэн шаардлагатай ажлууд багтдаг юм. Тэгэхээр энэ төрлийн 18 чиг үүргийн 16-г нь хэрэгжүүлж чадахгүй болчихоод байна.

Төсвийн төслийг энэ хэвээр нь батлах юм бол нийслэлийн хэвийн үйл ажиллагаа ал­дагдана. Дараагийнх нь хотын төс­вийн орлогын 70 хувийг хүн амын орлогын албан татвараас бүр­дүүлдэг. Энэ татварыг са­рын сүүлээр ганц удаа авдаг. Гэ­тэл иргэд цалингаа сарын эхэнд болон төгсгөлд хоёр ху­вааж авдаг шүү дээ. Тэгэхээр татвар цалин хоёрын дундах цаг хугацаа таарахгүй байгаа юм. Иргэд цагтаа цалингаа авч чадахгүй нийгмийг бу­хим­дуулсан бэрхшээл үүсэх магадлалтай” хэмээжээ.

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • удирдлагын муугаар сөнөөгдөж байгаа орны 2014-10-25 01:37:07
    АН засаг авахад эсвэл банк дампуурч, иргэдийн амьдрал доорддог нь жам боллоо
    49.0.153.107
    Мэдэгдсэн Хариулах
  • hfghg 2014-10-24 13:06:39
    hgfhfhf
    182.160.41.147
    Мэдэгдсэн Хариулах
  • хахахахах 2014-10-24 11:38:05
    Зүүнтэн,баруунтан 2 хэзээ нэг тэрэгний дугуй болох юэ дээ.Алтанхулих юу хийж байгаагаа мэдэхээ байжээ хөөрхий СОЦ-ууд нэг ийм улс Энхбалайд толгойгоо мэдүүлвэ Хэн хожиж хэн хохирох вэ Энхбалай сэтгэл нь баясаж ард түмэн бид үхнэ Энэ гайтай амьтанг золигт гаргахсан Гай дагуулсан сүг юм аа
    202.131.225.110
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2014-10-24 11:08:26
    batchimeg gushuunee tand bi mash ih hairtai shunu untaj chadahgui hetsuu bn. Udurjin taniig zurgiig hardag. chi huurhun shuu. Hedtei VE.
    85.229.188.111
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨРӨӨ  2014-10-24 05:27:59
    АЛТАНХУЯГ “Агентлагийн даргаа то­­­милж, чөлөөлж чадахгүй бол Ерөн­­хий сайд байгаад яадаг юм” хэ­мээн хатуухан үг хэлж байсан удаа­тай. ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ НҮҮРЭЛЧИХЭЭД ИЙМ БАЙДАЛД ОРДОГ ЮМ БАЙНА Л ДАА
    202.170.84.7
    Мэдэгдсэн Хариулах
  • hun 2014-10-24 03:45:23
    BATCHIMEG gishuun mash uhaalag,mundag emegtei.lav urvagch,erliiz baih. eh oronch baisan bol teneg mangar um solioriorood suuj baihgui yu.
    182.160.32.13
    Мэдэгдсэн Хариулах
  • 4444444444444444 2014-10-24 01:56:31
    ЕР НЬ БОЛ ХАЛХУУД МЭДЭХГҮЙ БАЙГАА БОЛОХООС БИШ ЭНЭ ЧИНЬ ЦУС ЯРЬЖ БОЛОХГҮЙ, ЦУС ШИНЖИЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХОРИГЛОЧИХООД СЭМ СЭМЭЭР ХАЛХ БИШ ХҮМҮҮС ТӨРИЙН ЭРХИЙГ АВСААР МОНГОЛЫГ МААНЬ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛГОЖ, БҮХ ШАТАНДАА ХАЛХ ЦУСЫГ ЦЭВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВАГДААД ДУНДАА ОРЧИХСОН ЯВЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ, ЭЛБЭГДОРЖ,ЕРӨНХИЙ ПРОКУРОР ДОРЛИГЖОВ, ЦЭЦИЙН ДАРГА АМАРСАНАА, АЛТАНХУЯГ, ГАНТӨМӨР ГЭЭД Л ... ТЭД ХАЛХ АРДАД ӨСТЭЙ ТҮҮХТЭЙ УЧИР ТУН НУУЦХАН ЮМ ЯВАГДСААР БАЙНА. ЭЦЭСТЭЭ МОНГОЛЫГ МААНЬ БАРАГ Л ЗАРЧИХААД БАЙНА ШҮҮ ДЭЭ, ХАЛХЫН САЙХАН БЭЛЧЭЭРҮҮДИЙГ УРАНААР ХОРДУУЛАХААР ХЭТЭРХИЙ ИХ ТОМ ТАЛБАЙНУУДАД ЛИЦЕНЗ ӨГЧИХЛӨӨ, ЦӨМИЙН САЛБАРЫНХАН ГЭЖ ИХЭНХ ДӨРВӨДҮҮД, ЭНЭ 2 ЖИЛД БАГТААГААД МОНГОЛЫГ МААНЬ БОСОЖ ЧАДАХААРГҮЙГҮЙГЭЭР ЗАРАХЫГ НЬ ЗАРААД, ӨГӨХИЙГ НЬ ӨГӨӨД ДУУСГАХ БҮХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА ХИЙЧИХЛЭЭ. ХАЛХУУД МИНЬ ЖООХОН СЭРЭМЖТЭЙ БАЙЦГАА Л ДАА, ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД ДӨРВӨДҮҮД НИЙЛЭЭД БИДНИЙ ӨВӨГ ДЭЭСИЙН МИНЬ НУТАГ УС, ҮНЭТ БҮХНИЙГ ТОНГОЧИЖ БАЙНА, ХАЙРЛАХГҮЙ БАЙНА, ХОНОЦООС Ч ДОР СЭТГЭЛТЭЙ БАЙНА
    103.229.176.166
    Мэдэгдсэн Хариулах
    • bi 2014-10-24 06:03:14
      Zai l da chi. Ene metiin yumnuud harin bidnii heden mongoliig hoorond ni hagaralduulj bah tavaa hangah sanaatai.
      80.109.206.37
      Мэдэгдсэн Хариулах
    • t1t 2014-10-24 03:43:23
      chamaig taarsan gazar chin tolgoi-g tsoo tsohij bval taarah "uher" bna daa.
      112.72.13.62
      Мэдэгдсэн Хариулах
    • Баруун аймаг 2014-10-24 03:35:12
      Чамайг олбол өчиггүй буудна. Монголын тусгаар тогтнолын төлөө үеийн үед тэмцэж ирсэн бидэнд ганц хоёр галзууг буудахад алдах зүйлгүй. Халх гэдэг ойлголт чинь ганц хоёрхон зуун жилийн түүхтэй гэдгийг мэдэх үү, шээс ээ??
      203.91.116.34
      Мэдэгдсэн Хариулах
      • Mongol 2014-10-24 03:53:22
        Bid Mongol gedeg negen tuurga dor evtei nairtai amidrah yostoi shuu, odoo hen negnii hagalgan butargah yavuulgad herhevch avtaj bolohgui gedgiig tsag yamagt sanah tun!
        103.9.91.75
        Мэдэгдсэн Хариулах
        • purevdorj 2014-10-24 04:15:54
          unen shuu
          180.235.184.30
          Мэдэгдсэн Хариулах