Худалдааны салбарын борлуулалтын орлогын 83.8 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны 1 дүгээр сард 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 622.9 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны 1 дүгээр сард өмнөх сараас 1.3 их наяд төгрөгөөр буурсан байна. 
Худалдааны салбарын 2022 оны 1 дүгээр сарын борлуулалтын орлогын 40.6 хувь нь бөөний худалдаа, 59.4 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2022 оны 1 дүгээр сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 375.6 (36.4%) тэрбум төгрөг, бөөний худалдааны борлуулалтын орлого 960.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 247.3 (34.7%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны 1 дүгээр сард өмнөх сараас 1.3 их наяд төгрөгөөр буурахад шатахууны жижиглэн худалдаа 190.4 (29.5%) тэрбум төгрөгөөр, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 184.0 (56.1%) тэрбум төгрөгөөр, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа 135.1 (43.0%) тэрбум төгрөгөөр, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 126.9 (35.2%) тэрбум төгрөгөөр, хатуу, шингэн, хийн түлш, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа 98.3 (25.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Худалдааны салбарын борлуулалтын орлогын 83.8 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны 1 дүгээр сард 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 541.5 (37.6%) тэрбум төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлого Өмнөговь аймагт 2022 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар буурсан бөгөөд уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бөөний худалдаа, шатахууны жижиглэн худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа тус тус буурсан нь нөлөөлсөн байна. Харин бусад аймгуудад 4.1-97.5 хувиар өссөн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.