Д.Баттогтох: ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно
Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэлээд анхаарал хандуулж ажилласан. Харин ирэх жилүүдэд төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ямар бодлого баримтлах талаар Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйл­двэрийн хөгж­лийн газрын дарга Д.Баттогтохтой ярилцлаа. Тэрбээр “Байгууллагын үр ашигтай байдлыг мэдлэгийн менежмент манлайлах чадвараар дээшлүүлэх нь” сэдвээр 2011 Тайвань улсад доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан билээ.

-Жижиг, дунд үйлдвэр­лэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Шинэчлэлийн засгийн газраас нэн тэргүүнд тогт­вортой ажлын байрыг нэ­мэгдүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг барьж байна. Хөдөлмөрийн зах зээлийг тэнцвэржүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэг­дүүлэхийн тулд нэг талаас ажиллах хүчний шингээлт ихтэй салбарыг дэмжих нөгөө талаас ажиллах хүч­ний нийлүүлэлтийг чанар­жуулах зэрэг бодлогын арга хэмжээг авч байна.

2014 оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсад нийт 52 мянга орчим аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж бай­гаагаас 90.38 хувь буюу 47560 аж ахуйн нэгж нь жижиг, дунд бизнес эрхлэгч байгаа гэсэн тооцоог бид гаргасан.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо өссөн байгаа. Энэ салбар манай улсын ажиллах хүчний 70 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн идвэхтэй хүн ам буюу сая 100 мянган хүн амын 760 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, энэ салбарт ажиллаж байна. ЖДҮ-ийг хөгжүүлснээр улс оронд олон давуу тал бий болдог, тухайлбал, энэ салбар нь ажиллах хүчний шингээлт ихтэй, эдийн засгийг бүтцийн төрлийг нэ­мэгдүүлдэг, эдийн засгийн хямралд бага өртдөг зэрэг олон сайн тал бий.

-Хөдөлмөрийн яамнаас ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжиж, ямар бодлого баримталж байна вэ?

-ЖДҮ-ийг дэмжих бодлого “ЖДҮ-ийг 2014-2016 дэмжих хөтөлбөр”-т тусгалаа олсон. 2010 оноос хойш бодлого хаягдсан гэж хэлж болно. Бид энэ онд Засгийн газраар бат­луулсан ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөртөө “ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг дээш­лүүлэх замаар эдийн зас­гийн өсөлтийг бий бол­гон хөдөлмөр эрхлэлтийг нэмэг­дүүлнэ” гэсэн энгийн зорилго тавсан. Ер нь ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлдэг. Санхүүгийн дэмж­лэгт хөнгөлттэй зээл, зээ­лийн батлан даалт гаргах, санхүүгийн түрээсийн үйл­чилгээнд хамруулах зэр­гийг ойлгож болно. Харин санхүүгийн бус дэмжлэг нь эрхзүйн таатай орчин болоод тухайн ЖДҮ эрх­лэгч болон ажилтны ур чадварыг сайжруулахад анхаарал хандуулна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл ЖДҮ эрх­лэгчдэд өөрийн зорилго, зорилтоо тодорхойлох, биз­нес төлөвлөгөө гаргах түү­нийхээ дагуу үйл ажил­лагаа явуулах чадвартай болгохоос гадна хууль, эрх­зүй, технологийн та­лаарх мэд­лэгийг олгох зорил­готой байдаг.

-ЖДҮ-ийн хөтөлбөрийн зорилгодоо хүрэх ямар зо­рилтуудыг дэвшүүлж хө­төлбөртөө тусгасан бэ?

-ЖДҮ-ийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийг санаачлан батлуулахын тулд бид олон улсын экс­перт, зөвлөхүүд, мөн суд­лаач, шинжээчидтэй хамтарч хөтөлбөрийг томъёол­сон. Бидний хий­сэн олон судалгаа, орчны шинжил­гээний үр дүнд хэд хэдэн эерэг хүчин зүйлс ажиглагдсан.

Тухайл­бал, зах зээлийн зүгээс үйлдвэр­лэл рүү чиглэсэн идэвхтэй хөдөлгөөн бий болсон, бизнесийн чадавхыг хөг­жүүлэх үйл ажиллагааг олон улсын хандивлагч бай­гууллагууд дэмжиж бай­на, менежмент­ийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Монголд өргөжиж байгаа зэрэг давуу тал ажиглагдсан. Үүний зэрэгцээ санхүүгийн үйлчил­гээний хүртээмж тааруу, стратеги төлөвлөлт муу, бизнес эрхлэх мэдлэг дутмаг гэх мэт сул талууд байгааг энд бас дурьдах хэрэгтэй байх.

Түүнчлэн, дотоодын зах зээлд өрсөлдөөн ихтэй, шинэ санаа, технологийн шинэчлэл тааруу, экспорт, тээвэрлэлтийн орчин муу зэрэг засч залруулах, сайж­руулах зүйлүүд байгаа юм. Эдгээр болон бусад орчны шинжилгээ судалгааны дүнд бид үндсэн зургаан зорилт тавьсан.Үүнд:

-хууль эрхзүйн орчинг сайжруулах,
- кластераар хөгжүүлэх,
-судалгаа, инновацийг хөгжүүлэх,
-ЖДҮ-ийг чадавхжуулах,
-санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж хүртээмжтэй болгох,
-Зах зээлийг нь өргө­жүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэсэн зорилтууд байгаа.
-ЖДҮ-ийн зээлийн хэмжээг бидний хүссэнээр өгөхгүй танадаг учраас бизнесээ төлөвлөснөөрөө явуулж чаддаггүй гэсэн гомдол байдаг

-Энэ санхүүгийн дэмж­лэгтэй холбоотой асуудал байна л даа. ЖДҮ-ийн сан­гийн эх үүсвэрийг 2011 онд 150 тэрбум, 2013 онд 50 тэрбум, энэ онд 100 тэрбумаар тус тус нэмэг­дүүлсэн байгаа. Ер нь аймаг, дүүргийн тухайд 100 сая төгрөгөөс дээш, нийслэлд 200 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлийг ЖДҮ-ийн сангаас, үүнээс бага бол орон нутагт дэд зөвлөл дээр шийддэг. Энэ дэд зөвлөлийг аймаг, дүүргийн засаг дарга ахалж Хөдөлмөрийн хэлтэс, иргэдийн төлөөлөл бүхий сондгой тооны бүтэцтэй байдаг. Бизнес эрхлэгчдийн хүссэн зээлийн хэмжээг бид тэр болгон хасах бодлого барьдаггүй. Харин зөвлөл, дэд зөвлөлийн дэмжсэн зээлийг банк олгохдоо барьцаа хөрөнгө, үйлдвэрлэлийн үр ашиг бага байна зэрэг шалтгаанаар зээлийн хэмжээг хасах тохиолдол гардаг.

-Санхүүгийн дэмжлэгтэй холбоотой Чингис бондоос тодорхой санхүүгийн эх үүсвэрийг ЖДҮ-ийг хөг­жүүлэх сангаар дам­жуулан олгож байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, Экспортыг дэм­жих, импортыг орлох бүтээг­дэхүүнийг үйлдвэрлэх хоёр тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төслийг санхүүжүүлэх зо­рилгоор 100.0 тэрбум төг­рөгийн эх үүсвэрийг жи­жиг, дунд үйлдвэрийг хөг­жүүлэх сангаар дам­жуулан олгохоор Зас­гийн газрын 2014 оны зургаа­дугаар сарын 176 тогтоол батлагдсан. Уг тогтоолын хүрээнд эх үүсвэрийн 28,2 тэрбум төгрөгийг орон нутагт бичил, жи­жиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор үлдсэн эх үүсвэрийг бусад төс­лийг санхүүжүүлэхээр шийд­вэрлэсэн. Өнөөдрийн байд­лаар нийт 284 төсөл хэрэг­жүүлэгч аж ахуйн нэг жиргэн 73 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Энэ бүх зорилтууд хө­дөлмөрийн зах зээлтэй хэрхэн холбогдох бол?

-Хөдөлмөрийн зах зээ­лийн эрэлтийг дэмжих гол салбар бол жижиг, дунд бизнес эрхлэгч юм. Учир нь салбар энэ салбар нь ажиллах хүчний шин­гээлт ихтэй байдаг. Хөдөл­мөр эрхлэлтийн бодлогын хүрээнд нэг талаас ажлын байр бий болгох нөгөө талаас ажиллах хүчнийг чадавхжуулах асуудалд Хөдөлмөрийн яам онц­гой­­лон анхаарч байгаа. Иймээс ч, ажил олгогчдын зүгээс өөрт хэрэгтэй бай­гаа ажилтнаа захиалж, түү­ний дагуу мэргэжилтэй ажилт­ныг богино хугацаанд МСҮТ-ээр бэлтгэдэг Үндэс­­ний мэргэжилтэй ажил­тан хөтөлбөрийг энд дурь­даж болох юм. Энэ нь хөдөл­мөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнц­вэр­жүүлж ажилгүйдлийг буу­руулах ач холбогдолтой.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бухимдагч 2014-12-16 06:07:46
    ЖДҮ-дийг өрсөлдүүлэн гэдэг чинь тэнэг явдал бид чинь тус тусдаа өөрсдийгөө болгоод явж байдаг ямар 60 чавганц уралдаж байгаа биш дээ. дандаа чадвар муу юмнууд
    202.179.20.107
    Мэдэгдсэн Хариулах
  • цөхрөнгөө барагч 2014-10-24 09:38:24
    Яаж харагднав, яг тэрэнтэйгээ адил сэтгэнэ.
    202.179.20.135
    Мэдэгдсэн Хариулах
  • njuty 2014-10-24 02:37:32
    иймэрхүү хошного царайлсан малнүүд мөн ч олон жил ЖДҮ хөгжүүллээ. Харамсалтай нь үр дүн нь НОЛЬ юм.
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах