Гадагш урсгах алт ба царцсан үйлдвэр
“Турк монет шүү”, “Солонгос алт” гэж ирээд алт, мөнгөн эдлэл зардаг худалдаачид рекламддаг. Тэгвэл үнэндээ бид чинь гадаадад худалдсан алтаа өөрсдөө эргүүлээд өндөр үнээр авч байгаа нь тэр шүү дээ.
 
Яагаад тийнхүү гаднынхны гэх МОНГОЛЫН АЛТАА өндөр үнээр авч байна вэ гэвэл МОНГОЛД ҮЙЛДВЭР алга.
 
Хэрэв бид үйлдвэртэй бол газар доорх баялгаа тэр тусмаа алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсээ түүхий чигээр нь гадагш нь гаргахгүй.
 
Бидний түүхийгээр нь гаргаж байгаа эдгээр баялгуудыг Монголоос бусад орон гадагшаа хэзээ ч, хэдийд ч гаргадаггүй байх хуультай гэж байгаа. Яагаад гэвэл тэдгээр металлууд нь дахин ашигладаг баялаг учраас боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож байж үнэтэй худалддаг.
 
Товчхондоо бол монголчууд бид түүхийгэр нь гадагшаа гаргасан алтаа өнөөдөр ээмэг, бөгж, бэлзэг, зүүл, гинж болоод эргээд ирэхээр нь өндөр үнээр худалдан авч байна гэсэн үг.
 
Харин манайхаас түүхий эдээ авсан улс орнууд үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд биднээс хямд үнээр авч байгаа тэдгээр баялгуудаар эдийн засгаа бэхжүүлж, сэргээж байдгийг олон улсын эдийн засагчид, шинжээчид ч баталсан байдаг юм билээ.
 
Тэгвэл Монгол Улс тэдгээр дахин ашигладаг баялгуудаа боловсруулах үйлдвэрийн тухай тэртээ 1998 оноос ярьж эхэлсэн ч өнөөдөр яст мэлхийн хурднаас удаанаар урагшилмар аядаж бараг л царцчихаад байгаа нь нууц биш.
 
Товчхондоо бол хилийн тэг цэгийг томсгох талаар ярьж байхаар хэтдээ хэрэгтэй, олон мянган ажлын байр, он удаан жил ажиллаж Монголын эдийн засгийг өөд нь татах үйлдвэрээ нэн түрүүнд барьж дуусгах нь өнөөгийн ТУЛГАМДСАН АСУУДАЛ яах аргагүй болчхоод байна.
 
Нөгөөтэйгүүр биднийг алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухай 20 жилийн өмнө ярьснаас хойш хичнээн их алт гадагш урссаныг хэлж таашгүй. Уг нь эх орны минь алт эх орондоо хэвэнд орвол эзэндээ ээлтэй байдаг гэдэг дээ.
 
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард 2022-03-14 04:16:48
    Нэн урагшгүй байнаа даа. Гэхдээ яаг яагаад байгааг нь тодруулбал...
  • Бат 2022-03-14 04:11:52
    Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр...