Герман Оросын хийнээс татгалзахгүй гэж Германы канцлер мэдэгдэв

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц хэлэхдээ, Герман болон Европ тэр чигтээ Оросын байгалийн хийгээс АНУ, Канадтай харьцуулбал хамаагүй илүү хамааралтай тул богино хугацаанд нийлүүлэлтээс татгалзаж чадахгүй гэв.

“Энэ бол ухамсартай, үндэслэлтэй, ойлгомжтой шийдвэр бөгөөд ямар ч тохиолдолд бид Европын эрчим хүчний салбарт байгаа импортыг зогсоохгүй гэж” О.Шольц хэлсэн байна.

Улстөрч мөн Европ нь далайн цаадах түншүүдийнхээ адил Оросын эсрэг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж нэмж хэлэв. Европын холбоо ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээгээ цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч Германы Эдийн засгийн яам Германы импортод Оросын байгалийн хийн эзлэх хувь 55 орчим, нүүрсний дор хаяж тал хувь, газрын тос 35 орчим хувь байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений хэлснээр, Европын хамтын нийгэмлэг ойрын хугацаанд эрчим хүчний үнийн төрийн зохицуулалтыг нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, ойрын таван жилд Оросоос эрчим хүчний хараат бус байдалд хүрэхээр төлөвлөж байна. Фон дер Ляйений хэлснээр, ирэх өвөл гэхэд ЕХ-ны хийн агуулахуудыг 90-ээс доошгүй хувиар цэнэглэх төлөвлөгөөг боловсруулах шинжээчийн хэсэг байгуулагдана гэв.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин966 2022-03-16 02:55:37
    натогоос европ салж мерее хеесен нь дээр биз америкууд далд ор
  • жирийн иргэн 2022-03-15 09:45:04
    Германы асуудлыг АНУ-НАТО 2 шийддэг болчихсоныг энэ нөхөр өөрчилж чадах болов уу...тэгвэл сайн л байна даа.
  • мн 2022-03-15 00:12:10
    КГБ-ын туршлагатай тагнуулч, хошин шогийн жүжигчид хоорондоо дайтахаар юу болохов. Амьдрал хошин жүжиг кино шигээ биш гэдгийг ухаарч амжих болов уу. Нэг л өдөр ...
  • зочин 2022-03-14 02:10:35
    В.Путин гайхамшигтай шатарын нүүдэл тооцоолж хийв,энэ ертөнцөд шинэ бодлоготой зөв алхам х-ж амьдарцгаая гсн том мессеж-г улс орнуудын бүх хүн төрлөгтөнд өглөө!...
  • Zochin 2022-03-14 02:00:53
    Путин нарийн тооцоолжээ