“PISA – 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс  анх удаа хамрагдана

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс анх удаа хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна. PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

  PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь:

- Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг нас учраас 15 настай суралцагчдыг хамруулдаг.

-  Суралцагчдын мэдлэг, чадварыг Математик, Байгалийн ухаан, Унших, Бүтээлч сэтгэлгээний агуулгаар судалдаг.

-  Сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сургуулийн захирал болон суралцагчдаас асуулга судалгаа авдаг.

-  Компьютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр явагддаг.

 - 3 жил тутамд зохион байгуулагддаг ба энэ нь тухайн улсын боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэг.

 Монгол улс хэрхэн хамрагдах вэ?

“PISA – 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох ба судалгаанд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгоно. Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

-  Зохион байгуулах хугацаа: 2022.04.11-2022.05.14

-  Хамрах хүрээ: 196 сургуулийн 7300 сурагч

Үр дүн: 2023.12 сард зарлана

 “PISA – 2022” үнэлгээнд Монгол улс оролцсоноор

-  15 настай суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэх

-  Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулах, арга туршлагаас суралцах

-  Үр дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох

-  Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-  Дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочид 2022-05-05 05:04:53
    энхамгалан сайдаа манай хоёр хөрш хувийн их дээд сургуулиудыг шууд хааж байна төлбөртэй нэрийн дор төрийн бодлогын хүрээнд сургалт явуулах нь сөрөг нөлөөтэй