Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга гэж юу вэ?

СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачлага” (Stolen Asset Recovery Initiative) нь Дэлхийн банкны групп болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл бөгөөд хөгжиж буй орнууд ба санхүүгийн төвүүдтэй хамтран гадаад оронд нуун далдалсан авлигын гаралтай хөрөнгө орлогыг угаах ажиллагааг зогсоох, алдагдсан хөрөнгийг буцаан авчрах илүү системчлэгдсэн, орчин үеийн аргачлал бий болгох, авлигын гаралтай мөнгөн хөрөнгийг нуух тохиромжтой газруудыг хумиж үгүй болгох олон улсын оролдлогод дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг.

СтАР хэрхэн ажилладаг вэ?

Хөрөнгийг илрүүлэх үйл ажиллагаанд улс орон бүр эрх зүйн тодорхой процессыг ашигладаг. Энэ нь ихэвчлэн хоёр өөр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд эрх зүйн харилцаа үүсэх байдлаар илэрдэг. Гэхдээ СтАР нь энэхүү харилцаанд оролцогч тал болдоггүй. Хэргийг мөрдөх, шүүх, хамтран ажиллахыг өөр нэг талаас хүсэх үүргийг хүлээдэггүй. Харин СтАР нь тухайн улсын эрх бүхий байгууллагад техникийн туслалцаа, зөвлөгөө өгч, олон улсын хамтын ажиллагаанд нь дэмжигч байдлаар оролцдог.

СтАР нь аливаа улсын эрх бүхий байгууллагатай тодорхой нэр заасан хэрэг дээр хамтран ажиллах бус, хөрөнгийг илрүүлэн, буцаан авах чадамжийг сайжруулахад тусламж үзүүлэх чиглэлээр ажилладгийг энд анхаарвал зохилтой.

СтАР албан тушаалтныг шийтгэхэд оролцох уу?

СтАР нь алдагдсан хөрөнгийг буцаан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн улсын эрх бүхий байгууллагуудад аргазүйн зөвлөгөө өгдөг боловч тухайн авлигын хэрэгтэй нэр холбогдсон албан тушаалтнуудыг шийтгэх үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд уг этгээдийг шийтгэх ажил нь тухайн улсын эрх бүхий байгууллагуудын эрх мэдлийн хүрээнд хэвээр үлддэг. Мөн авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтныг шийтгэх үйл ажиллагаа нь уг албан тушаалтанд олгосон халдашгүй дархан байдлаас шалтгаалан зогсох магадлалтай байх тал бий. Гэвч халдашгүй дархан байдал нь ихэнх тохиолдолд тухайн албан тушаалтны нэр дээр данслагдсан хөрөнгөнд хамаарахгүй байж болдог талтай тул хөрөнгийг буцаан авах үйл ажиллагааг албан тушаалтныг шүүн шийтгэх үйл ажиллагаатай нэг зэрэг явуулдаггүй жишээ олон байдаг.

Хөрөнгийг буцаан авах үйл ажиллагаа ямар хугацааг хамрах вэ?

Хөрөнгийг буцаан авах ажил нь мөрдөн байцаалт, шүүх ажиллагаа, хураан авах, буцаан олгох гэх мэт үе шатуудаас бүрддэг бөгөөд олон жилийн хугацааг хамардаг, урт удаан явцтай эрх зүйн үйл ажиллагаа юм.

Монгол Улсын хувьд одоогоор авлигын хэргийн орлогыг гадаад улсад байршуулсан байж болзошгүй хэргүүдийг гадаадын ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай эрхзүйн туслалцаа хүсэх даалгавар солилцон хамтран мөрдөн шалгаж байна. Хөрөнгө хураах асуудал нь зөвхөн хэрэг шүүхээр албан ёсоор шийдэгдсэний дараа эхэлдэг.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2022-03-14 04:13:04
    Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр...