Цагдан хорих, баривчлах, саатуулах ажиллагаанд анхаарах асуудлаар ярилцлаа

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, баривчлах төв байр, саатуулах байр, хорих ангиудын удирдлага, албан хаагч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр цагдан хорих, баривчлах, саатуулах, хорих ял эдлүүлэх ажиллагааны явцад гарч байгаа нийтлэг зөрчил, дутагдал, прокурорын шаардлагын мөрөөр авсан арга хэмжээ, түүний биелэлтийн талаар болон хорих ангийн эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцсон байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.