Эрдэс баялгийн салбарт “Ол, даах чинээгээрээ зөө, ашигла” гэсэн хууль л мөрдөгдөж байгааг шүүмжлэв
Эрдэс баялгийн сал­барынхан өчигдөр Улаан­баатар хотноо чууллаа.

Уг хурлыг “Эрдэнэт” үйлд­вэр, Шинжлэн ухааны тех­нологийн их сургууль хамт­ран зохион байгуулсан юм.
Хурлын гол зорилго нь энэ салбарт харьяалагдах төрөл бүрийн түвшний хү­мүүсийг оролцуулж, тэд­ний санал бодлыг сонсоход чиглэжээ. Тиймээс энэ ху­ралд төр, бизнесийн тө­лөөлөл, бая­жуулах үйлд­­вэрүүдийн инже­не­рийн удирд­лагууд, ШУТИС, Шинжлэх ухааны бай­гуул­лагууд оролцлоо. Орол­цогчид салбарынхаа тех­ник технологийн дэвшил ямар байгаа, тул­гамдаж буй асуудал нь юу байна, эрхзүйн орчноо хэрхэн сайжруулах талаар ярил­цаж, өөр хоорондоо турш­лага солилцсон юм.

Жилээс жилд цар хү­рээгээ тэлж, улс орны хөгж­­­лийн түүчээ болсон эрдэс баялгийн салбарт олбор­лох, боловсруулах олон арван үйлдвэр бий болж экспортын бүтээг­дэхүү­ний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэн улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байгаа энэ үед эрдэс баялгийн бая­жуулалтын техник, техно­логи улам боловсронгуй болж үнэт металлыг иж бүрэн боловсруулах, хаяг­дал багатай технологи нэвт­рүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөл багатай, бага зардлаар бү­тээг­дэхүүн үйлдвэрлэх бая­жуулалтын механик, хими, гидрометаллургийн аргууд хосолсон техно­логийг ашиг­лах хандлага их гарч байгаа. Тиймээс бо­лов­­сон хүчнээ бэлтгэх, чадавхжуулах тал дээр анхаарахыг оролцогчид он­цолж байлаа. Тэдний хэлж буйгаар “Ахмад болов­сон хүчнүүдийн мэдлэг, турш­лага өндөр ч дараа үеийнхнийг бэлтгэхэд ан­хаарах хэрэгтэй” гэв.

Мөн хууль эрхзүйн ор­чинд шинэчлэл, өөрчлөлт хэрэгтэй байгааг хэлж байсан. Тухайлбал, манай улсад одоо мөрдөгдөж байгаа хууль, журмууд ердөө “ол, даах чинээгээрээ зөө, ашиглах”-ыг л мөрдүүлж байна. Олборлох, ашиглах, баяжуулах, боловсруулахтай холбоотой дагалдах зүйл­сийг нарийвчлан тусгах олон зүйл байгааг оролцогч, илтгэгчид онцолж байв.


Д.Энхбат: Технологийн асуудлаас болж үйл ажиллагаа нь тасалдсан үйлдвэрүүд ч бий

Энэ үеэр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Ашигт малт­малын баяжуулалтын тех­­­нологийн профессор Д.Энх­­батаас цөөн зүйл тод­руулсан юм.

-Баяжуулах үйлд­вэ­рүү­дийн эдийн засгийн чадамж нь ямар байна вэ. Эдийн засгийн хямрал энэ төрлийн үйлдвэрүүдэд хэрхэн нөлөөлөв?

-Манайх эрдэс түүхий эдээ голчлон хоёр хөрш рүүгээ экспортолдог. Гэтэл тэнд худалдан авалт буурч, зах зээл дээр ханш унаж байгаатай холбоотойгоор за­рим баяжуулах үйлдвэрүүд хүндрэлтэй байгаа.

-Тухайлбал?

-Энд голдуу жижиг үйлд­вэрүүд хамрагдаж байна. “Эрдэнэт”, “Оюутолгой” зэ­рэг нь асуудалгүй, үйл ажил­­лагаагаа явуулж байна. Мөн технологийн асуудал бас хөндөгдөж байна. Ту­хайлбал, Бор-Өндөр техно­логийн асуудлаас болж үйлд­вэрээ зогсоочихсон. Энэ мэтчилэн асуудал гарч байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр хүний нөөцөө бэлтгэх тал дээр анхаарал бага тавьж байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл, Энэ чиглэлд хө­рөнгө оруулалт бага хийж байна. Сургалтын ор­чин сайжруулах, залуу суд­лаачдаа бэлтгэх тал дээр муу ажиллаж байна. Яавал их хэмжээний ашиг олох вэ гэдэг дээр хүмүүсийн толгой ажилладаг болж. Тиймээс өөрсдийнх нь ажил ч, салбарынх нь хөгжил ч урагшлахгүй байна шүү дээ.

-Шинэ техник технологи хэр нэвтэрч байна вэ?

-Баяжуулах үйлд­вэрүү­дийн технологи сүү­лийн жилүүдэд их нэвтэрч байгаа. Хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи “Оюутолгой” компанид ашиглагдаж байна. Үйлд­вэрлэлийн процесс бүрэн автоматжсан.

-Манай улсад одоо хэчнээн төрлийн ашигт малтмал боловсруулж, баяжуулж байна вэ?

-Монгол орны хувьд 80-аад төрлийн 8000 гаруй орд байдаг гэж байгаа. Тэдгээрээс хамгийн гол нь зэс, нүүрс, төмөр, хайлуур жонш, алтны баяжуулах үйлдвэрлэл.
Өглөөний сонин
М.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зүг 2014-10-24 07:40:12
    Бурханаас заяасан хятадруугаа нөгөө нөхөр зайлаагүй хуралд сууж л байна даа
    202.21.112.2
    Мэдэгдсэн Хариулах