Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өмнөх жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хот нийтдээ  90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд  49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.

33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна

Эхний багцад Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн замын ажил багтжээ. Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар  Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй, 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 1.2 м өргөн 11.6 км дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар, нэг метр өргөн явган хүний замын хамт бүрэн тавьжээ. Мөн Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр  өргөн унадаг дугуйн болон явган хүний  замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

15.76 км дугуйн замын гүйцэтгэл 30 хувьтай байна

Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км тус дугуйн замыг “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 метр, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 метр, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 метр асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршилд хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Хоёр дахь багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршлуудыг танилцуулъя.

  • Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м
  • Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
  • Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 метр
  • Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 метр
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
  • Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөсөн.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-03-10 11:54:35
    түгжрэл арилгах ганц арга зам гүүрийн ажил, нэг их олон юм яриад байсан үнэхээр толгой нь хүрэхгүй байна нийслэлийн засаг даргыг яаралтай сольмоор байн