
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар сонсож, банкны зүгээс тэдний бизнесийг хэрхэн дэмжиж болох талаар нээлттэй ярилцлага хийлээ.

Тус уулзалтад урилгаар Глобаль Стратегийн Удирдлагын инстутитийн захирал, Бизнесийн стратегийн зөвлөх, удирдагын көуч Ц.Оюунжаргал болон “Гоолингоо ментор клуб”-ын зөвлөх “Энхрий” брэндийг үүсгэн байгуулагч Б.Марал нар бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан “Бизнесийн орчин дахь орчин үеийн чиг хандлага” болон “Мөрөөдөл бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг юм” сэдвүүдээр илтгэл тавьж, зөвөлгөө өгч оролцсон юм.
