Эрээний хил 6 сарын 1 хүртэл ''нээгдэхгүй''
Замын-Үүдийнхний тэвчээр үнэндээ алдагджээ. Тиймдээ ч өнөөдөр тэд нийслэл рүү ирж байна.
 
Тэд “Тус боомтод явуулж буй үйл ажиллагаа нь ард иргэдийн амьдралыг доройтуулж, эдийн засгийн хувьд мөддөө сэргэж сэхэхээргүй байдалд оруулсан. Засгийн газраас гаргасан тогтоолоо олон түмэнд нээлттэй, тодорхой мэдээлээгүй.  Төр засгаас гаргасан тогтоолоор бол Эрээний хилээр Монголчууд 6 сарын 1 хүртэл гарахгүй. “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаа нь монополь хэдэн компанид ашигтай гэх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү ирээд буй аж.
 
Мөн “Төрөөс “чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн 3 тэрбум төгрөг Хятад улсад хөрөнгө оруулалт болж байна гэж бухимдацгааж байна.
 
Үнэндээ “Чингэлэг тээвэр” эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүний үнэ буурч тогтворжино гэж олны зүгээс харж хүлээж байсан ч бүр эсрэгээрээ нэмэгдсэн. Ийм байхад төр засгийн зүгээс санаатайгаар  буруу ташаа мэдээлэл тарааж ядарсан ард иргэдийнхээ сэтгэл зүйгээр наадаж байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ.
 
Төр засгийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажил хөрсөн дээрээ буухгүй байгаа учраас Замын-Үүдийнхний тэвчээр ийнхүү алдагдаж нийслэлд иржээ.
 
Үүний араас бусад боомтуудын төлөөлөл ч бас ирж, тэдэнтэй нэгдэх юм байна.
 
Чингэлгийн тоог нэмснээр ачаа барааны эргэлт сайжирч үнийн өсөлт буурна гэж ЗТХЯ, АТҮТ-ийн дарга нарын хэлдэг бол үнэндээ Зангууны үлгэр” гэдгийг бид харлаа.
 
“Чингэлэг тээвэр” эхэлсэн өдөр буюу 2 дугаар сарын 28-наас хойш 2582 чингэлэг орж ирэхэд нэг чингэлгээс 36 сая төгрөг Хятад улсад ашиг болон үлдэж байна гэдгийг тэдний зүгээс баримттайгаар хэлж  байсан юм.
 
Тэгвэл 2582 чингэлгийг 36 сая төгрөгөөр үржүүлэхэд 92 тэрбум 900 сая төгрөгийг сар гаруй хугацаанд өмнөд хөршдөө “Өгчхөж”.
Ийм хэмжээний мөнгийг улсдаа үлдээсэн бол ядарсан эдийн засагт хийгээд Монголын ард түмний амьдралд мөн ч их нэмэр болно доо.
 
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-03-09 17:16:06
    Энэ хил хаа Оросоос бараа авья гэж ярьдаг мояачуудыг жинхэнээсээ үхээсэй гэж бодох юм бухммдах юм яана аа эд нар бусдын олёон мөнгийг халамж өолгож иддэг хүмүүс...
  • zochin 2022-03-09 16:36:59
    Замын үүдэд хүмүүс чөтгөр болдог амархан архины мөнгө олно
  • Зочид 2022-03-09 13:07:13
    МАН ыг сонгосон мангаруудад гохь нь гэдг йг давтан сануулья. МАН ялбал кятд дэмжинэ гээд байлуу.
  • Зочин  2022-03-09 10:45:08
    Бид машинаа унаад Эрээн орж чадах уу. Оросууд орж чадахгүй байхад Замын үүдийхэн орох уу.Гашуун сухайтаар хятад жолооч нар орж ирж чадахгүй бхад бид чадах уу
  • Зочин  2022-03-09 10:37:50
    Өөр ямар арга байна Замын Үүдийнхэн минь Хэлээд яриад байгаарай. 2 сарын 16 наас хойш Хөххот Бугат аа хаачихаад өөр хөдөө хотоос хүн машин оруулахгүй байна.
  • Зочин  2022-03-09 08:47:33
    Залхуу Монгол...завшуулсаар Өөрсдөө амнаасаа өөр...ажил хийж,үйлдвэрлэж чадахгүй
  • Хх 2022-03-09 06:10:31
    Бүр хаа бүү онгойлго
  • Зоёин 2022-03-09 04:38:06
    Хөөрхий дөө Хятадуудаа үзэн ядаад байдаг.Одоо хилээ нээгээд өгөөч гээд үхчих гээд гуйж байдаг.
  •  2022-03-09 03:36:34
    юм юм хийдэг байсаныг юм хийхгүй болгосон ЭБИ батүүл тэргүүтэй ардчилагч нэртэй лувйарчдын балагаар дээшээ хараад юу бууж ирэхийг хараад суудаг болголоо
  • бөбө 2022-03-09 02:55:42
    Юмаа үйлдвэрлэхгүй балиартаж зөөсөөр байгаад ийм байдалд хүргэж байна. Төр засаг нь үнэндээ сүүлийн 30 жил юу ч хийсэнгүй.
  • ХУУЛЬЧ  2022-03-09 02:42:19
    БИД ТЭНГЭР ЗАЯАТАЙ ХУУЛЬД ЗАХИРАХГҮЙ БИЛЭГ ТАНХАЙЧУУД ГЭЖ ӨРГӨМЖЛӨӨД,,,,ДЭЛХИЙН СТАНДАРТ ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХГҮЙ ДАНАЛЗАХААР ТЭГЖ ГЭЭД ОЙЛГОЧИХ ,,,,,,,