Нийт 2104 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 564 нь хүүхэд байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/03/03/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 323 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барлаа. Нийт нас баралт 2100 байна. Нийт тохиолдлын 169 нь Улаанбаатарт, 154 нь орон нутагт бүртгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 2104 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 28 хүн байна. Гэрийн хяналтад 6602 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.8 хувь буюу 2 271 724 хүн, 2-р тунд 66.8 хувь буюу 2 173 135 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 31 хувь буюу1 0125 368 хүн, 3.1 хувь буюу 105 671 хүн хамрагджээ.



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus