ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ уриалав

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болон Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцлээ.

“Олимпын хөдөлгөөн нь спортоор дамжуулан энхтайвны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах, улс төрийн аливаа маргаанаас гадуур тайван өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх эрхэм зорилгыг агуулдаг. Гэвч Украинд өрнөж буй дайн олимпын хөдөлгөөнийг мухардалд оруулж байна” хэмээн ОУОХ-ны албан мэдээнд дурджээ. Улмаар Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Дэлхийн спортын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын спорт холбоод, спортын арга хэмжээ зохион байгуулагчдад ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн урих, оролцохыг зөвшөөрөхгүй байхыг зөвлөж байна.

2.Хэрэв ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнээс хасах боломжгүй тохиолдолд зөвхөн төвийг сахисан байдлаар өрсөлдөх ёстой. Тухайлбал, ямар ч тамирчин, багийг ОХУ, Беларусийн нэрийн дор оролцохыг хориглож, үндэсний бэлгэдэг, сүлд дуулал, туг, сүлдийг харуулахгүй байхыг зөвлөж байна.

ОУОХ нь Украины Үндэсний олимпын хороог бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлж байна. Тиймээс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр Эв санааны нэгдлийн сан байгууллаа. Үүний хүрээнд Украины тамирчид болон тэдний гэр бүлийг дэмжиж байгаа ҮОХ-д болон олон улсын спорт холбоодод талархаж байгаагаа ОУОХ илэрхийлж байна.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-03-14 05:22:36
    тамирчид спорт яахаараа улс төрийн золиос болох ёстой нэж
  • хотын иргэн 2022-03-03 07:25:11
    Хуцах юм аа...Спорт олимп чинь улс төр, дайн мөргөлдөөнөөс ангид байх ёстой. ОУОХ хүртэл АНУ-ын атганд орчихсон нь харамсалтай.Спорт сөнөх нээ...
  • Зочин  2022-03-01 13:28:26
    Хаха. Спорт хүртэл улстөржөөд удахгүй сүйрнэ. Украйн тийм ариухан улс уу
  • Зочин 2022-03-01 03:27:07
    Энэ зов шуу дээ