Ц.Оюундарь: МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Засгийн газрыг огцруулах асуудал бослоо. Уг нь Н.Алтанхуяг сайд Засгийн газарт цомхотгол хийгээд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байсан. Улс төр ундарч байгаад АН ямар байр суурьтай байгаа бол?

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Түүний дагуу яамдыг ямар сайдаар толгойлуулж ажиллуулах вэ гэдэг асуудал яригдаж байтал МАН-аас Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн нь өнгөрсөн баасан гаригийн асуудал. Энэ нь АН дотооддоо бий болгосон зөрчил биш. МАН-аас босгочихоод буй зөрчил.

Бид буюу АН Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ Н. Алтанхуяг сайдын ажил муу, урагшлахгүй, буруу байвал үндэслэлийг нь манай намын гишүүд өөрсдөө дэвшүүлээд огцруулж байна.

Түүнээс биш МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Шууд хэлбэл МАН-ынхны гаргасан бланк дээр АН-ын хүн гарын үсэг зураад тэр нь хэрэгжиж Засгийн газар огцорвол намын дүрэмд харш. “Байгуулсан Засгийн газраа унагах аваас намаас хөөнө” гэсэн АН-ын дүрэм байгаа.

Дүрмийн дагуу энэ асуудал шийдэгдэх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотооддоо намынхаа хурлаар ярих ёстой. Одоогийн байдлаар дүрмээ бүрэн уншаагүй хүмүүс алдаа гаргаад байна. Намынхаа гишүүдэд “Байгуулсан засгаа унагах юм бол та өөрөө буруудна шүү” гэдгийг хэлж байгаа.

-Ж.Батзандан гишүүн АН- аас хөөгдөх хэмжээнд хүрч асуудал босгосон гэсэн үг үү. Тэрээр МАН-ынхантай хүч хавсарсан?

Дүрмээр Засгийн газраа огцруулахад оролцсон нь тогтоогдвол гэж байдаг. Тэр гарын үсгээр Засгийн газар унавал Ж.Батзандан асуудалд орно. Одоогоор Засгийн газар унаагүй байгаа учраас энэ нөхөр дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй нөхөр гэж цоллогдоод л дуусах байх. Хүний тоглоомд давхиж ороод байгаа нь буруу.

-Ерөнхий сайдыг огцруулах олон хүн АН-д байгаа бололтой. Та МоАХ- ны хүн. МоАХ фракц үүнд хамгийн их хамаатай. М.Батчимэг, Р.Амаржаргал гишүүний нэр ч дуулдаж эхэлсэн?

Би МоАХ-ны квотоор орсон ч энэ л намын хүн. Бидний саналын хуудсын ард МоАХ гэж бус АН гэж бичигдэнэ. М.Батчимэгийн нэрийн ард ч гэлээ нэг ардчилал гэж бус АН л гэж бичигддэг. Үндсэн эрх ашгийн эрэмбэ чинь нам байхгүй юу.

С.Зориг агсны үг бий дээ. Нэгдүгээрт улс эх орон, нам, бүлэглэл тэгээд хувь хүний эрх ашиг байх ёстой гэж. Гэтэл хувийн хийгээд фракцийн эрх ашгаа намаас дээгүүр эрэмбэлээд байгаа юм. МоАХ-ны хүмүүст би сануулж л байсан. Гэхдээ тэд улс төрийн хуйвалдаан хийх гээд байгаа юм биш. Үндэслэлийг нь би ихээр хүндэтгэж байгаа.

-МАН-ын гаргаж тавьсан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг ямар түвшинд хүлээж авч байгаа юм бол?

-Алдаа хийгээгүй гэж огт хэлэхгүй байгаа. Гэхдээ олон муу сонголтоос аль нь арай дээр вэ гэдэг чинь өнөөгийн Засгийн газар. Бид дангаараа ажиллаж чадахгүй. МАН-тай нийлж болохгүй байсан. Тэгэхээр сонголт нь “Шударга ёс” эвсэл хийгээд ИЗНН байсан. Энэ нь сайн нөхцөл байгаагүй гэсэн үг.
Муу нөхцөл байдалд байгаа хүнийг ажил хийсэнгүй гэж нүдээд байх нь ёс зүйгүй асуудал. Дээрээс нь түүнийг муу болгох гэж, энд тэндхийн олон зүйлийг авчирч наагаад байх юм. Тэр хүн өөрөө л хэрэг хийгээгүй бол ойр тойрных нь хүмүүсийн хэрэг ямар хамаа байна аа.

-МАХН-тай гэрээ хийсэн нь асуудлыг хурцатгах шиг боллоо?

Их том нөлөө болж байна. Ер нь АН-аас нэр дэвшиж хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгчийн барьж байгаа томоохон бодлогын нэг нь авлигын эсрэг үйл ажиллагаа юм. Авлига гэдэг байнга өндөр албан тушаалтнуудыг онилдог. Тэр утгаараа хамгийн өндөр албан тушаалтай Н.Энхбаяр гэдэг хүнийг тухайн үедээ бариад шийтгэж байсан. Ял нь дууссан эсвэл өршөөгдсөн тохиолдолд төр төмөр нүүрээ үргэлж үзүүлээд байж болдоггүй л байх.

Ямартай ч одоо энэ хүнийг МАХН-ын дарга гэдгийг хэн ч үгүйсгээгүй байгаа. Тэгэхээр бид МАХН- тай хамтран ажиллаад засгаа байгуулаад явж байгаа учраас тэр намыг төлөөлөх даргатай нь хамтран ажиллахаар гарын үсэг зурж таарна. Тэр утгаараа бид эв зүйгээ олж ажиллах нь ёс зүйн хэрэг. Гэхдээ ийм гэрээ байгуулахаа олонд зарлаж ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцүүлэх байтал Н.Алтанхуяг дарга өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут хариу арга хэмжээг дур мэдэж, яаран авсан нь алдаа байсан.

-Намын тань шат шатны байгууллагаас Н.Алтанхуяг сайдад хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Яаж шийдэх вэ?

-Үүнийг намын бүх түвшнийхэн хэлж байна. Зарим нь хэвлэлээр, зарим нь журмаараа хэлж байна. Журмаараа хэлж байгаа нөхдийнхөө үгийг аваад “Алдаа хийчихжээ. Алдаагаа засах хэрэгтэй юм байна” гээд залруулж байна. Бид 40 жил хүчтэй удирдагчтай байсан. Хүнийг тахин шүтэж үзсэн. Дараа нь дахиад нэг хүнийг тахин шүтсэн.

“Монголчуудад энэ байдал зохихгүй юм байна” гэж үзэн "Нэг хүн төгс биш учраас бусад нь дутуугаа нөхөж явъя” гээд багийн тоглолтын системийг сонгосон биз дээ. Тийм байтал , Н.Алтанхуяг гэдэг хүнийг төгс байлгах гээд шаардаад, “зодоод” байх юм. Гэтэл бид өөрсдөө оролцож төгс болгох 'ёстой байдаг.

-Дур мэдэн шийдвэр гаргасанд нь намын даргадаа ямар хариуцлага үүрүүлэх ёстой байдаг юм. Хэлхэлдчихээд буй Н.Энхбаяр, Н.Алтанхуяг даргыг салгахын тулд Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дар гэж гишүүддээ уриалах нь ч байна?

-Э.Бат-Үүл дарга өөрийнхөө үзэл санааг илэрхийлж байгаа хэрэг. Харин миний үзэл санаа юу вэ гэвэл Н.Алтанхуягийг огцруулах кнопыг дар гэдэг буруу аргумент. Нэг л зүйл тодорхой байх ёстой. Н.Алтанхуяг гэдэг хүн болохгүй байвал өөрсдөө үндэслэлээ тавиад, унага. Бухимдаад байгаа асуудлаа өөрсдөө хөндөөд дүрмээрээ тогло.

19 хүнийхээ гарын үсгийг цуглуулаад ороод ир. Тэгсэн тохиолдолд асуудлыг нам хэлэлцэнэ. Тэгээд ч өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн рүү бус АН руу дайрсан маш олон зүйл байна. Энэ нь намын эрх ашигт хохиролтой. Үндсэн хууль зөрчсөн, хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ял үүрүүлэх гэсэн ноцтой асуудлууд байгаа учраас ийм байдлаар намын нүүр царайг харлуулж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

-Удахгүй нийслэлийн АН хуралдаж таны гаргаж ирэхийг шаардаад байгаа асуудлуудыг хөндөх юм гэсэн. ҮЗХ хуралдах боломж одоогийн нөхцөлд хэр ойрхон байна вэ. АН- ын дарга Н.Алтанхуяг гэдэг хүний сонгуульт хугацаа хоёр жилээр хэтрээд байгаа?

-Гэрээг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн юм. Ганцаараа гарч ирээд хийчихсэн зүйл ч бас биш. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Ийм гэрээг МАХН санал болгож байна. Бид дэмжих хэрэгтэй байна. Яагаад гэвэл засагт нэгдсэн намууд хамтын ажиллагааны нарийн заалтгүйн улмаас Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байна” гэж үзэж байсан.

О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах төслийг оруулж ирсэн үед гэсэн үг. Энэ утгагүй асуудлыг таслан зогсоогооч гэхээр хамтын ажиллагааны гэрээнд нарийн заагаагүй учраас бид хүмүүсээ барьж дийлэхгүй нь гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхэд би эсрэг саналтай байсан. Учир нь АН эвсэлтэй гэрээ хийсэн атал нэг намыг нь салгаж гэрээ байгуулахаар нөгөө нам нь гомдох юм биш үү.

Үүнийгээ тунгааж бодооч гэдэг саналЫг хэлсэн. Ерөнхий сайдын алдаа нь бүрэн хэмжээнд асуудлыг шийдээгүй байхад гэрээ байгуулсан явдал. Өнөөдөр үүнийгээ засч залруулах аЖлыг хурдан хийлээ гэж бодож байна. Хэрвээ энэ гэрээг үргэлжлүүлнэ гэвэл ҮЗХ хуралдана.

-Гэрээний гурван заалт АН-д ихээхэн уршиг тарина гэлцэж байгаад?

-Нарийн заалтууд огт хэлэлцэгдээгүй байсан. Тиймдээ ч өнөөдөр ажлын хэсэг байгуулж нэг ойлголттой болно гэдэг тийм учиртай. Н.Алтанхуяг сайдын тайлбарлаж байгаагаар “Шударга ёс эвслийн харьяанд олон яам, агентлаг газрууд байгаа. Тийм атал манайх л МАХН-ынхан гээд АН-ынхныг өшиглөөд байдаг ч юм уу. Манайхан тэдэнд ийм байдлаар ханддаг гэсэн гомдол гарсан.

Тэгэхээр ийм нөхцөлд бид хамтарсан учраас нэгнээ дэмжиж ажиллах шаардлагатай” гэж үзээд энэ заалтыг оруулсан бололтой. Яг заалтыг хийхдээ алдаатай, хоёрдмол утгаар ойлгогдохоор хийсэн байна гэж бидүгнэж байгаа. Ямартай ч энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр биш.

-Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалт байна билээ. Ингэснээр АН-ыг МАХН-д барьцааллаа гээд байгаа?

Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөсөө хүчин төгөлдөр гэдэг маань нэр заагдсан хүмүүс гарын үсэг зурснаар хэмжигдэнэ. Одоогийн байдлаар гэрээн дээр найман хүн гарын үсэг зурах шаардлагатай юм билээ. Манай талаас Н.Алтанхуяг даргаас гадна гурван хүн гарын үсэг зурах бололтой байсан. Тэр хүмүүс нь бүгд гарын үсэг зураагүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг.

-Гэрээний нууцын зэрэглэлтэй хавсралт гэж байгаа юм уу?

Цахим ертөнцөд тийм мэдээлэл гарсан байсан. Би гэрээ байгуулахад байгаагүй учраас байлцсан хүмүүсээс нь асуусан. Бүгд мэдээгүй гэдгээ хэлж энэ эвлүүлэг байх гэж байсан. Тэгэхэд нь би худлаа зүйл бол асуудлыг шалгуул гүжирдлэг хэмжээ хязгаартай байх ёстой гэсэн юм.

-Энэ асуудал шийдэгдсэний дараа Шадар сайдаар Ц.Цолмон гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Г.Шийлэгдамба гээд дараагийн бужигнаан үүсэхийг хүмүүс хэлж байна?

Асуудлыг урьдчилж биш, болохоор нь ярьсан дээр байх.

-Энэ эгзэгтэй үед АН-ын дарга болох сонирхолтой хүмүүс ээлжээ хүлээж байгаад бас асуудал байгаа юм биш үү?

Улс төрийн намуудын хууль батлагдаж намын дүрэм шинэчлэгдэх аваас хүссэн хүсээгүй АН хуралдана. Бид дүрмээрээ явах гэхээр олон асуудал босоод байгаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюундарь 2014-10-24 03:17:02
    Хорт хавдраар өвсөн тохиолдолд сэхээн амьдруулах эмчилгээ хийгээд ч нэмэргүй ш дээ. Харин нь сүүлийн үед тэр эд, эрхтэнг нь солидог шилдэг арга л үлдсэн юм гэсэн. Бас нэг Тимошенко гараад ирсэн байгаам даа
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюундарь 2014-10-24 02:51:31
    Алтанхуягыг хаацайлж байгаа болохоор таарсан дугуй нь байна.Тиймдээ нэг голонд эрхэлж байх юмдаа хеерхийдээ
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-24 02:00:44
    Энэ авгай гэрээ засаад төрөө засахад оролцдог ч болоосой. Хайран сайхан аавын хүүгийн алтан амь яаж үрэгдсэнийг ард түмэн бүгд л мэднэ дээ. Юун улс төр, томрох гэж мөн ч үзлээ. Ардчилсан намыг чиний нүүр бузарлаад байгаа бус уу.
    103.10.23.191
    Мэдэгдсэн Хариулах
  • доржбат 2014-10-24 01:43:38
    ОЮУНДАРЬ ДАРГЫН ӨГСӨН МЭДЭГДЭЛЭЭР бол монголын ардчилсан нам бол дүрмээрээ фашист арга барилтай болохыг баталлаа Иймд одоо ан -ыг монголын фашист ардчилсан нам гэж нэрлэх болжээЭнэ намын үйл ажиллагаанд 25 жилийн турш баруун үзэл гэж нэрлээд байсаны учир одоо тайлагдлаа ЭНЭ АРДЧИЛСАН ФАШИСТ НАМД БИЕ ДААЖ АЖИЛЛАХ ХҮНГҮЙ ГЭДГИЙГ БАТАЛЛАА
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Бага 2014-10-24 01:36:00
    Үнэхээр хицүү байна. Алтанхуягийг болоод байна гэж бодож байгаа юм байх даа. АН Алтан хуягийн хөлд чирэгдээд дууслаа. Нэр нь бүр хогийн саванд явна шүү. Өөрсдөө болоод байгаа гэж бодож байгаа бол худлаа шүү. Гадуур гарч хүмүүстэй уулзаач ээ. Чи ч юу мэдэх вэ. Чамд үнэхээр энэ хирийн ажилд дүгнэлт хийх чадвар алга. Чамд намаас өөр дуугарах юм алга нөхөр байна.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-24 00:54:15
    Ард түмний нэрээр бонд босгож талын нь идчихээд Алтанхуягийг унагаавал цуг унах гээд байгаа байх л даа, бондын хүүг үр хүүхдүүд төлнө гэж байна гэл үү, АН -ын бодлого яг мөнгдөө, монголын түүхэн дэхь хамгийн шившигтэй ерөнхий сайд аа сольдоо, ард түмэн туйлдаж байна, тэнэгүүдийг нам гэж ярьсаар байтал, 12 онд АН-ыг хэрэггүй сонгожээ,
    202.179.22.108
    Мэдэгдсэн Хариулах
  • доржоо 2014-10-23 22:20:42
    энэ хүний яриагар бол АН-н дүрэм нь намын эрх ашгаа улс эх орныхоо дээр тавьсан нь тод болж бна. Мөн засгаа ямарч буруу юм хийж байсан ч гишүүд нь нүдгүй чихгүй амгүй юм шиг хүлцэнгүй байх дүрэм журамтай нь харагдаж бна. Энэ нь ардчилсан нам коммунис бас фашист дарангуйллаар намын дүрмээ барьж явдаг нь бас мэдрэгдэж байна. Батзандан гишүүнийг ийм дэглэмээр зайлуулна шүү гэдгийг энд сануулжээ. Бид коммунистуудыг төр барихаас зайлсхийлж АН-ыг сонгуульд дэмжсэнсэн уг нь. гэтэл нэр нь сайхан хэрнээ үйлдэл үзэл баримжаа нь дарангуй байдалд хутгалдсан нам бишүү.
    103.229.121.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Balai avgai 2014-10-23 14:48:36
    Mal
    103.229.120.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-23 13:32:38
    Uhaantai l yarj bnaf.
    150.129.143.184
    Мэдэгдсэн Хариулах
    • Maлаа 2014-10-24 02:53:25
      Сам шиг vv
      202.179.0.238
      Мэдэгдсэн Хариулах
      • 2мал 2014-10-24 02:54:03
        Чам шиг
        202.179.0.238
        Мэдэгдсэн Хариулах
  • ochir 2014-10-23 09:32:40
    eh ornoos unetei yum bas bna gejuu.jinhene bugs doloolt bna
    203.91.118.156
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-23 08:42:13
    yun namiin durem be. ter chin eh ornoos iluutei eduu. nogoon nudetee
    183.81.169.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-23 08:28:06
    chi bitgii soliorood bgaachee. Oir toirnooh ni humuusiin hiisen gdg chini Altanhuyagiin hiisen yum mun biz dee. dolignoj umuuruh gej yadaj bnaa. huurhii duu uruvdmuur yum
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах
    • Eh oronch  2014-10-23 11:04:53
      Chamaig yur ni hen songoj gargavaa chi ter altanhuyagaa daguulaad zailaad ug uls tur yarij eh ornoo hudaldah geed bj suuj bnuu chi muu amjihgui medvuu
      112.72.13.194
      Мэдэгдсэн Хариулах
  • наран 2014-10-23 08:22:50
    энэ хүүхэн алтанхуягаас нилээд мөнгө салгасан байх нээ.хэлж ярьж байгаа нь намын дарга гэдэг албан тушаалыг хашдаг хүний үг биш энэ намыг завхруулж байгаа хүн байна даа.ардчиллынхан та нар тэнэ намын даргаа солиоч
    103.229.121.232
    Мэдэгдсэн Хариулах
  • мангарт 2014-10-23 07:31:47
    хүссэн хүсээгүй гэдэг чинь үнэн дүр төрх чинь байна НАМ бол дүрэмтэй дүрмээ та нар барих албатай болохоос хүслээр чинь болдог НАМ биш
    150.129.140.88
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-10-23 07:22:42
    УЛС МӨЛХӨЛӨӨ, АРД ТҮМЭН ӨРӨНД ИДҮҮЛЛЭЭ. ЦААШЛААд ТА ХЭД Л ЧИНГЭС, САУРАЙ БОНД ЗЭРГЭЭРЭЭ АМЬДАРДАГ ЮМ ГЭХЭД ТҮҮНИЙГ ЧИНЬ ҮГЭЭГҮЙ ЯДУУ АРД ТҮМЭН ЯАЖ ТӨЛӨХ ЮМ ВЭ???? ИЙМ ЮМ МЭДЭХГҮЙ НАМ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНА АА. ТА НАР ХЭНИЙ ТӨЛӨӨ ЮУНЫ ТӨЛӨӨ ИЙМ ЭТГЭЭД ЗҮЙЛ ЯРИАД БАЙНА.
    202.131.225.122
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-10-23 07:19:52
    balai yum yaridag dolingor vee
    150.129.142.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ОЮУНДАРЬ ХҮҮХЭЭ 2014-10-23 07:16:02
    ЭХЛЭЭД ЧИ ӨӨРӨӨ ДҮРМЭЭРЭЭ ТОГЛО. 4 ЖИЛ НАМЫН РОТАЦИ ЯВУУЛААГҮЙ, ҮЗХ-ГЭЭ ХУРАЛДУУЛЖ ЧАДАХГҮЙ, НАМЫН ЖИРИЙН ГИШҮҮДЭЭС НҮҮР БУРУУЛЖ ФРАКЦ БОЛЖ НОВШИРЧ БАЙГАА, НАМЫН АНХАН ШАТНААСАА ХӨНДИЙРЧ БАЙГАА ЗЭРЭГ НАМЫГ НАМ БИШ БОЛГОЖ БАЙГААГИЙН ХАРИУЦЛАГЫГ ГЕНСЕК ЧАМААС ӨӨР ХҮН ҮҮРЭХГҮЙ ГЭДГИЙГ АНХААРУУЛЬЯ
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • tyngalag 2014-10-23 06:59:55
    HUULIA hyndetgej yze.erhem darag emegtei HUDLAA BYY YARI
    106.170.19.25
    Мэдэгдсэн Хариулах
  • yyl 2014-10-23 06:58:12
    uul nyyvel boroo orno....yg sorvol iu gedeg bilee...
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-23 06:43:32
    хүссэн хүсээгүй хуралдана гэдэг үг чинь хүссэн хүсээгүй хууль журам зөрчинө гэж л сонсогдоод байна даа даргаа
    183.177.97.21
    Мэдэгдсэн Хариулах